Блогын тухай

November 23rd, 2009

Веб хөгжүүлэлтэй холбоотой төрөл бүрийн мэдээлэл энэ блогт байрлах болно. Энд би ганцаараа бичээд байх биш та бүхэн бүгдээрээ надтай хамтран бичих юм. Сүүлийн хэдэн жил маш олон хүүхэд залуучууд веб сайт хийх, веб програм хангамж хийх талаар сонирхон судлаж байна.  Тэдгээр залуучдуудад бага ч атугай тус нэмэр болох зорилгоор өөрийн мэдэх чадах зүйлээ бичиж байх блогоо нээж байна. Миний блогт эхлэн суралцагчидад зориулсан мэдээлэл илүү түлхүү тавигдаж байгааг эрхэм developer-ууд анзаарч байгаа бизээ. Яваандаа улам илүү нарийн ширийн зүйлүүдийг бичих болноо.

Энэ блогын үндсэн сэдвүүд HTML, CSS, XML, JS, PHP/MySQL , AJAX  байх болно. Та бүхнийг миний блогын байнгын зочин байхыг хүсье.

Блогыг чадан ядан бичигчийн тухай товчхон
me500
Д.Соёл-Эрдэнэ би 1997 онд КТМС -ийн програм хангамж ангийг төгсөөд УДШ, Соргог ХХК-д програм зохиогчоор ажиллаж байгаад 2000 оноос КТМС-дээ хэдэн жил багшласан. 2003 онд хэсэг нөхдийн хамт Старсофт ХХК -г байгуулан ажиллаж улмаар 2006 онд Старс сургуулийг байгуулан улс эх орондоо мэдээллийн технологийн чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн төлөө зүтгэж байна. Энэ хугацаанд олон арван програм хангамж, веб сайт, вебэд суурилсан програм хангамжийг боловсруулж зах зээлд нийлүүлжээ. Үүнээс гадна дэлхийн банк болон дотоодын байгууллагуудын хэд хэдэн төсөлд мэдээллийн технологийн зөвлөхийн ажил хийжээ. Одоо (2008-2009) Дэлхийн банкны засаглалыг дэмжих төслийн Авлигатай тэмцэх газар дээрхи төсөл дээр мэдээллийн технологийн зөвлөхийн ажил хийж байна.

Сүүлийн үед веб програм хангамж хөгжүүлэх чиглэлээр түлхүү ажиллаж байгаа бөгөөд энэ туршлага дээрээ тулгуурлан энэхүү блогоо нээн та бүхэн хүргэж байгаа билээ.

Comments are closed.