XML гэж юу вэ?
Сүүлийн үед олон олон зүйл бидний амьдралд нэвтэрч байна. Веб 2.0 гэсэн нэр томьёо бий боллоо. Хүн бүр блог нээж байна. Энэ бүх зүйлд ганц веб ч гэлтгүй бүх төрлийн програмчлалд маш өргөн хэрэглэгдэж байгаа нэг зүйл бол XML юм. Энэ нь Extensible Markup Language гэсэн үгний товчлол. HTML гэдэг бол HyperText Markup Language гэсэн үгний товчлол. Хоёулаа Markup Language гэж байна. Энэ бол тагуудаар мэдээллийг дүрсэлдэг хэл. HTML бол урдчилан тодорхойлсон тагуудаар мэдээлэл дүрслэдэг бол XML хэрэглэгч өөртөө хэрэгтэй байгаа тагуудыг үүсгэн мэдээллээ дүрслэнэ. Жишээ нь хүмүүсийн тухай мэдээлэл байна гэж үзье.
<people> <name>Bat</name> <age>20</age> <name>Dorj</name> <age>30</age> </people>
гэх мэтээр дүрслэнэ. Энэ мэдээллийг програмын аргаар уншиж мэдээллийг авах үйлдлийг parsing гэнэ. XML parser гэвэл XML-ийг уншиж мэдээллийг авагч гэж ойлгож болно. XML-ийг одоо хэрэглэхгүй юм гэж байхгүй болжээ. Вебэд W3C-ийн SVG гэж вектор графикт ашиглаж байна. Хэрэглэгчийн интерфайс, анимашн энэ тэр хийж болох энэ график XML ээр хийгдсэн байна. Миний хамгийн сүүлд харсан бас нэг хэрэглээ бол C#-ийн WPF (Windows Presentation Foundation) -д хэрэглэгчийн интерфайсийг маш сайхан графикаар хийх боломжийг олгосон байх юм. Түүнийгээ microsoft XAML (zammel гэж дууддаг) гэж байна. За тэгээд гоогле сайтмап гэх мэт маш олон зүйлүүд хэрэглэж байна. хамгийн өргөн хэрэглэгдэж байга зүйл нь бол RSS юм. RSS нь блогууд болон мэдээллийн сайтуудын мэдээг RSS уншигч ашиглан нэг дор бөөгнүүлэн унших боломжийг олгодог тун хэрэгтэй зүйл билээ.
Үргэлжилээр RSS -унших хялбар PHP код бичих болно.
No related posts.
Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.
Хэвлэх хувилбар
Найздаа илгээх


их хэрэгтэй бичлэг байна шүү, эх хэл дээрээ уншсан чинь шууд толгой руу бууж байна, баярлалаа
XML байна шүү XSL-тэй цуг ашиглавал хамгийн гоё.
өдөр коммент бичих гэсэн чинь заавал wordpress account нэхээд байсан, одоо зүгээр болсон байна, баярлалаа
хар дээр цагаанаар бичихээр cool боловч уншиж байгаа хүний нүд амархан ядарч байна
)
Би өдөр чөлөөтэй бичихээр болгосон юм. Энэ хар дизайныг ер нь солиноо. Гол энэ бүтэц нь их зүгээр санагдаад шууд тавичихсан. Санал асуулгаар ч солих гэдэг нь олонх болсон байна. Баярлалаа санал бодлоо хуваалцсанд.
Jooxon bichig unshix gej nud ovdood baix ym, xaraa muutai xumuus bol bur unshij chadaxgui baixaa, tegeed bi bas taniig yagaad belen cms ashiglasniig oilgoxgui baigaa, ooroo cms xiivel zugeer baisan ym bishuu
Har ungiig bol solinoo tun udahgyi. Harin uuruu CMS bicheegyi huvd bol unendee blogiin yumiig uuruu hiij mash ih tsag zav aldaj baisan dorvol bele yum ashiglasan deer baisan. Harin zahilgat webuudedee bol uuriinhuu CMS iig ashiglasaar baigaa.
Блогын загвараа солиод гоё болсон байна. Одоо уншихад маш амар болж.
Одоо кодоо өнгөөр ялгарч харагддаг(IDE дээр харж байгаа юм шиг) болгочихвол ч бүр л гоё болох нь дээ.
Хэрэв хэрэгцээ шаардлага бүрэн хангаж байвал бүх зүйлийг өөрөө хийх гээд цаг зав үрэх хэрэггүй шүү дээ. Нөгөө дугуйг дахиж шинээр зохиох хэрэггүй гэдэг үг энд яг тохирно. Харин ч блогын вэб өөрөө хийх гэж сууч цагийг ашиглаад юм сурах хүсэлтэй залуучуудад нэг ч гэсэн сонирхолтой бичлэг хүргэж байвал илүү үр дүнтэй гэж бодож байна.
Кодоо өнгөөр ялгаруулах юм бодож л байна. Шийдэл нь regular expression байх юм болуу гэсэн шүү юм бодогдож байна. Ингэхээр WP руугаа орох болоод байдаг. Гаднаас нь CSS ээр хийхээр нилээд ажиллагаатай ч болчих гээд байдаг. Санаа оноо байвал үлдээнэ үү.
Кодоо өнгөөр ялгаруулах гэж өөрөө хийх гэж олон юм болсонгүй. Харин нэг plugin олоод суулгаад л болчихлоо. хаяг нь http://qbnz.com/highlighter/index.php
ooh thanks odoo goe video mongol hicheel hiivelch goe bndaa anhlan suraltsagch nart zoriulan php helnii buren hicheel hiivelch goe bndaa
Үргэлжилээр RSS -унших хялбар PHP код бичих болно. – Энийг хүлээсээр л байгаа шүү. Хэхэхэ
hi sain bna uu bi neg zuil hiih gsn yaj hiihee meddeggui ee help me, pls!
hiihiig hussen zuilee door bichlee
choose image
hi sain bna uu bi neg zuil hiih gsn yaj hiihee meddeggui ee help me, pls!
hiihiig hussen zuilee door bichlee
<!–
choose image
–>
tagaar bichsen chin kkkk garahkum bna tghr select list.nd zurag oruulmaar bna aa how how??? help me
<select name=”mySelect”
<option value=”0″choose image</option
<option value=”1″ <img src=”image2.png” </option
<option value=”2″ <img src=”image3.png” </option
<option value=”3″ <img src=”image4.png” </option
</select
Baku ингэж хийж болохгүй ээ. Иймэрхүү юм хийе гэвэл яг селект шиг харагддаг show/hide болдог div л хийхээр юм шиг санагдаж байна. Үүний тулд JS дээр нилээд програмчлах хэрэгтэй болно. Оролдоод үзээрэй.
sixtynine би хэлснээрээ бичих болноо. Уг нь их амархан зүйл л дээ. SimpleXML гэж сан үүнийг ашиглаад хийхэд амархан. Гэхдээ RSS 2.0 эсвэл АТОМ -ийн бүтэцийг мэдэж байх хэрэгтэй. Энэ долоо хоногт ажил төрөлөө цэгцлээд блогдоо анхаарал хандуулнаа.
Монголоор иймэрхүү мэдлэг хүргэж байгаа тань таалагдлаа. Гэхдээ энэ жишээний хувьд
Bat
20
Dorj
30
Ингэвэл мэдээллээ авахад арай хялбар байх болуу.
Тиймээ. duugii person гэдэг тагаар foreach хийхэд зүгээр болж. tnx.
This XML file does not appear to have any style information associated with it. The document tree is shown below.
ийм алдаа гараад байнаа тус болооч!
hi tanai site iinhand mend hurgie. bi php surh gej oroldoj bgaanldaa tegessen echo dotorh bichegdsen zuil l garaad busad code bicheheer error zaagaad bhiin ooroor helbel huwisagch zarlaad function duudhaar aldaa zaagaad yuch garahgui yum help me