Home > Бусад > Notepad++

Notepad++

ZF -ээр юм хийх гээд нэг жишээ мишээ олоод тэрүүгээрээ DW CS3 дээрээ нэг сайт үүсгэчихээд *.phtml өргөтгөлтэй файл нээх гэсэн чин нээдэггүй байна ш тээ. Өмнө дээр үед .htaccess нээх гэсэн бас тэгж байсан юм. Тэг үед за за яахав ямар дандаа .htaccess – тай ажиллаад байх биш гээд өнгөрсөн юм. Тэгээд emeditor дээр хийх гэсэн чинь нэг л бишээ. Өмнө голдуу юм нээж л үзэж байснаас шинэ прожект хийж байсангүй. Нэг фолдерт шууд баруун товчоо дараад шинэ файл үүсгэж чаддаггүй юм байна. Заавал new гэж үүсгээд заавал нэг юм бичиж байгаад хадгалах фолдероо олж хадгална. энэ процесс хүндрэлтэй санагдлаа. Эрхэмээгийн энд бичсэн дотор homesite, notepad++ гэж байсан нь санаанд орлоо. Homesite-ийг ч дээр үед ашиглаж байлаа. Харин notepad++ -ийг зүгээр л мэдэхээс ашиглаж үзэж байгаагүй юм байна. Тэгээд GPL -д нь олзуурхаад татаж аваад суулгачихав. Хэд хэдэн зүйл нь таалагдав. 1) цонхоо zoom-лэдэг юм байна. source code -оо сайхан томруулж байгаад л үзэж тарав. Нүдэнд их эвтэйхэн юм. 2) File system explorer view. Энэ анх суудаггүй юм байна. Сүүлд нь нэмэлт plugins болж орж ирдэг юм байна. Энд миний emeditor-оос хүсээд байсан бүх зүйл байна. Ер нь таалагдлаа шүү.

Эндээс explorer plugins–ийг татаад аваарай. dll.zip -ийг нь татаж аваад задлахад ганц dll байгаа түүнийг C:\Program Files\Notepad++\plugins дотор хуулаад л болоо.

Notepad++ v5.2

Notepad++ v5.2

No related posts.

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Categories: Бусад Tags: ,
  1. ulzii
    March 1st, 2009 at 05:53 | #1

    Миний хувьд бол Notepad++ зүгээр л нэг ойр зуур янз бүрийн файл хурдан нээж харахад л ашигладаг код хөгжүүлэгч. Зарим хүмүүс илүү зүйлд ашигладаг л юм билээ. Хэдэн жилийн өмнө Dreamweaver PHP бичдэг байсан. За тэгээд дунд нь ZendStudio ашигласан.
    Сүүлдээ Java бичдэг болоод ирсэн чинь Eclipse болон Netbeans- тэй танилцсан даа. Үүнээс хойш Eclipse-д мөн ч их хайртай болж байна даа.
    Юун notepad++, юун dreamweaver. 😎
    Eclipse-тэй байхад бүх зүйлийг нэг код хөгжүүлэгчээр хийж болно шүү. Зүгээр ганц нэг файл нээгээд үзэж харахад томдоно. Олон төрлийн программын хэл ашигладаг хүмүүст тэр болгон өөр өөр код хөгжүүлэгч ашиглаж байснаас нэгийгээ ашиглавал гарт орсон амар. Жишээ нь: Java/JEE/JSF/JSP,RubyOnRails болон PHP ашиглах
    Eclipse-g PHP/HTML/JS -д хэрэглэхийн тулд бэлэн үүнд зориулагдсан пакет болох http://www.eclipse.org/pdt/downloads/ гэсэн хуудсан дээрх PDT 2.0 All In Ones гэдгийн өөрийнхөө үйлдлийн систэмд тохирохыг татаж авч суулгаад болоо. Тэгээд шинэ project үүсгээд л эхэлнэ дээ.
    Бас нэг сайхан зүйл нь SVN/CSV-г маш сайн дэмждэг. phtml ийг eclipse дээр нээхийн тулд eclipse-д нэг тохируулга хийж өгөх ёстой. Яг хэн нэгэнд хэрэг болоод үүгээр асуувал хариулж болж байна.

    Соёлоо багшийн тэр phtml-ийг нээж болдоггүй проблэмийг бас нэг тохируулга хийгээд dreamweaver дээр нээж болдог юм. Буцаад яг тухайн үед харж засаж байсан линк олддоггүй. Нэг ийм юм оллоо.

    *\configuration\documenttypes\mmdocumenttypes.xml гэж файл доторх

    <documenttype id=”PHP_MySQL” servermodel=”PHP MySQL” internaltype=”Dynamic” winfileextension=”…. гэдгийг phtml болгох ёстой гэж байна. Гэхдээ би тухайн үед ийм файл засалгүйгээр шууд тохиргоогоор нь орж өөрчлөөд л болсон юм даа. Одоо харин буцаад санахгүй байна. 😆

  2. March 2nd, 2009 at 17:04 | #2

    Баярлалаа Өлзий.

  3. ulzii
    March 2nd, 2009 at 20:13 | #3

    Зүгээр сэдвээс тэс өөр юм асуухад:

    Бичлэгүүд дээрээ хичнээн хүн уншсаныг нь харуулж болох уу?
    Хичнээн хүн ийм сэдэвээр сонирхож уншиж байгааг нь харвал сонирхолтой санагдаад..

  4. Erkhemee
    March 2nd, 2009 at 20:38 | #4

    Yep. Notepad++ яг ганц нэгхэн онцгой файл засахдаа ашигладаг юм. Бусдаар бол Eclipse IDE сайхан л даа. Гэм нь computer resource их ачаалдаг юм.

  5. March 3rd, 2009 at 09:49 | #5

    Өлзийд: WP дээр тийм боломж байгаа байхаа. Гаргаад тавьчия. google-analytic аар бол өдөрт дундажаар 50 орчин хүн орж 2,3 хуудасруу ордог гэсэн статистик байгаа. Нэг хүн дундажаар 4 минут 20 секунд болж байгаа гэхээр овоо уншиж байгаа юм болуу гэж бодож байна.

  6. ulzii
    March 3rd, 2009 at 16:43 | #6

    Erkhemee :
    Гэм нь computer resource их ачаалдаг юм.

    Eclipse 3.4 Ganymede өмнөх хувилбаруудаасаа хамаагүй илүү хурдан болсон.
    Бас илүү тогтвортой ажилладаг болсон юм шиг санагдаад байгаа.

  7. March 3rd, 2009 at 17:13 | #7

    Манайх бүгдээрээ ubuntu ашиглаж эхлэх гэж байгаа. Тэр дээр сайн веб едитор юу байнаа? DW шиг ч юм уу анх сурч байгаа хүмүүст илүү тохиромжтой. Eclipse-ээс өөр.

  8. ulzii
    March 3rd, 2009 at 17:59 | #8

    Linux дээр ч гэсэн л Eclipse болон Netbeans-ийг ашиглаж болно шүү дээ.

  9. ulzii
    March 3rd, 2009 at 18:04 | #9

    @ulzii
    😆

    Линукс дээр NVU – http://net2.com/nvu/, NVU-Kompozer – http://kompozer.net/ гэж байдаг.

  10. SDK
    March 5th, 2009 at 15:36 | #10

    Хэрэв J2EE хөгжүүлэх гэж байгаа бол MyEclipse нь илүү дээр. Зарим тохиолдолд ямар орчинд хөгжүүлэх гэж байгаагаас шалтгаалж IDE – гаа сонгох нь ч тохиромжтой. Жишээ нь ямар framework, web server, application server, database server … Гэхдээ хэтэрхий tool based эсвэл визуаль програмчлаад сурчихвал муу тийм учираас хамгийн гол нь ямар ч орчинд програмчилаж чаддаг л байх хэрэгтэй болов уу.

  11. March 15th, 2009 at 01:33 | #11

    миний хувьд бол phpDesigner хэргэлдэг гэхдээ notepad++ :roll: дажгүй юм байна лээ

  12. baku
    March 19th, 2009 at 10:06 | #12

    үгүй ээ та нар тэр aptana гэгчийг сонирхоорой сайхан эд байна лээ шүү төгс IDE байна лээ гэж http://www.aptana.com/

  13. baku
    March 19th, 2009 at 10:09 | #13

    старс сурах юмсааан гоё сургууль гэсэн

  14. August 18th, 2009 at 10:23 | #14

    Harin tiim ee ene teneg huwiin surguuliudad suusandaa haramsadag ym yu ch zaahgui tegsenees stars colleged surasan bol odoo udiid saihan ywj bhgui yu ih ch haramsah ym daa bagsh nar ni sain gesen shuu amjilt ene hicheeluuddee urgeljluuleed bgaarai 😀

  15. threnody
    December 26th, 2009 at 22:34 | #15

    netbeans linux deer ih goy ajildag shv… zgr notepad neej bga ym shig l hurdan ajilna… eclipse ch gesen zgr l ym bna le… gehdee netbeans dee hairtai ntr :p

  16. threnody
    December 26th, 2009 at 22:35 | #16

    ih dajgui blog bna shv… amjilt…

  1. No trackbacks yet.