PHP/MySQL 1: MySQL өгөгдлийн сан
МySQL бол хамгийн өргөн хэрэглээтэй нээлттэй эхийн өгөгдлийн сан удирдах програм юм. Өнөөдөр энэ програмыг 11 сая илүү инсталл хийж дэлхийн аварга том сайтууд болох flicker, facebook, wikipedia, google, nokia, youtube ашиглаж байна гэж энд бичсэн байна. Анх 1995 онд зах зээлд гарсан, c/c++ хэл дээр бичигдсэн. Хамгийн өргөн ашиглагдаж байсан хувилбар нь 2000 онд гарсан 3.23 гэж хувилбар байдаг. Монголчууд бид нар энэ хувилбараас нь эхлэн мэддэг болсон. Үүний дараа 4.0, 4.1 гэсэн хувилбарууд гараад одоо ид хэрэгэгдэж байгаа нь 5.х . Эдгээр сүүлийн хувилбарууд дээр томоохон өгөгдлийн сангийн системүүдэд байдаг view, procedure, trigger гэх мэт зүйлүүд нэмэгдсэн. Бас дэд query бичих боломжтой болсон. Дэд query гэдэг нь select * from tablename1 where id in (select id from tablename2) гэх мэтээр бичих боломжтой болсон. Практикаас харахад олон бичлэгтэй болох тусам sub query энэ тэрийн ажиллага удааширдаг талтай. Хамгийн сүүлд 6.0 alpha гарсан. Stable version нь 5.1 . Өнгөрсөн жилээс (2008 оноос ) sun microsystems хөгжүүлэлт хийж байгаа боловч ер нь бол шведийн mysql ab компанийх. Дашрамд дурдахад sun microsystems олонд алдартай нээлттэй эхүүдийг сүүлийн үед их хөгжүүлж байна үүний тод жишээ нь опен оффис энэ 2 юм . Мөн скандиновчууд их айхтар хүмүүс юмаа финландууд нокиа, линиксийг бий болгосон шведүүд mysql-ийг. Товчхондоо нэг иймэрхүү өгөгдлийн сан удирдах систем байна.
Кросс платформ, веб сайтад зориулагдсан өгөгдлийн сан хийх, олон төрөлийн веб програмчлалын хэлүүдтэй найдвартай хурдтай ажилладаг зэрэг шалтгаануудын учир маш өргөн хэрэглээний хэрэгсэл болж чадсан.
Дараагийн бичлэгүүдээр энэ өгөгдлийн сантай PHP хэл ашиглан холбогдох бааз доторхи хүснэгтийн бичлэгүүдийг гаргаж харуулах, шинэ бичлэг оруулах, байгаа бичлэг засах, устгах гэх мэт энгийн боловчзаавал мэдэж байх үйлдлүүдийн талаар авч үзнэ. Миний энэ бичлэг бол анхлан суралцагч нарт зориулсан бөгөөд бие даан сурч байгаа залуучууд, энэ төрлийн хичээл судлаж байгаа оютнуудад зориулсан зүйл юм. Харин хэдийн хөгжүүлэгч болсон хүмүүс уншиж хайран цагаа бүү үрэгтүн. Энэ бичлэгийг уншиж байгаа залууст өгөгдлийн сан, түүнийг зохион байгуулах тухай мэдлэг чадвар зайлшгүй шаардлагaтай болно.
Related posts:
- PHP/MySQL 7: mysqli prepared statement бичих Өмнө нь mysqli болон prepared-statement -ийн талаар бичсэн одоо шуудхан...
Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.
Хэвлэх хувилбар
Найздаа илгээх


(6 votes, average: 4.33 out of 5)
unshih zuil hezee ch iluudehkuee daraagiin hicheelee oirhon hugatsaand oruuluul bayrlanaaa
PHP/Mysql гээд нилээд хэдэн цуврал явахаар төлөвүөж байгаан. Дараагийнх нь phpmyadmin ашиглаж бааз үүсгэх, үүсгсэн баазын хүснэгтийн өгөгдлийг гаргаж харуулах, за тэгээд бичлэг нэмэх засах, устгах, аюулгүй query бичих гэх мэт зүйлүүдээр үргэлжилэх юм.
Өөр олон юм бичнээ. CSS ийн тухай нэг цуврал, JS ийн тухай ойр зуурын юм, ZF гээд олон бичигдэнээ
одоо хийх гэж байгаа хичээлүүдээ дандаа видеогоор хийгээрэй тэгвэл маш их баярлах байх вэб програмчлалын видео ном монголд бараг байдаггүй за амжилт
bagshaa iluu ih hicheeluud nemj oruularai Spidertei sanal neg bna Blog ih taalagddag shu amjilt bagshaa!!!
Video-goor hiivel ug ni zugeer l dee. shuud haraad oilgood avchina. daanch hiih ni l jaahan hetsuu baina. Sanaa bol baigaa.
миний хувьд бол видео хичээл маш урт настай яаг програмчлалыг хүн уншаад ойлгоход хэцүү яаг гоё төрлөх хэлээрэй зонсоод яаг ашиглаж байгаа идгээр зүйлийг сонсоод, үзцэн хүн маш сайн ойлгох байх тэгвэл монголын вэб програмчлалын хойч үедээ хийх хамгийнн том хөрөнгө оруулалт болно.
mysql юм уу mssql талаарх бүр анхан шатны мэдлэг бичээд өгөөч хаанаас татаж авах яаж эхлэх яаж програмтай холбох гэх мэт
Gem бүүр анхан шатнаас нь бичнэ гэвэл жаахан их юм болно л доо. Чи бодвол оюутан бололтой (ктмс?) Хэрвээ тийм бол өгөгдлийн сан зохион байгуулах гэж хичээл үзэх хэрэгтэй. Түүний дараа миний энд бичсэн зүйлүүдийг маш сайн ойлгоно. Эсвэл Ундраа багшийн өгөгдлийн сан гэсэн ном байгаа түүнийг үзээрэй.
visual C++ iin grafictai ajillih talaar sedev bna uu
hicheel ch ymuu please
ene talaar yuch bdaggvi ymuu haashaay
t-d. Энэ visual c++-ийн блог биш учир чиний хүсээд байгаа юм байхгүй.
Өгөгдлийн сангийн сүлжээ бүтэц энэ талар материал олоод өгөөч
Өгөгдлийн сангийн сүлжээ бүтэц gesen oilgoltoo todruulna uu.
localhost deer yaj tohirgoo hiih ve php.ini deer ni yorno zaaval hiih tohirgoonii talaar oruulj ogooch mysql_fetch_array ( )geh med fungtsiig hiiher bolohgui aldaa zaagad baih yum ???
mail(); bas bus heden yum ajilahgui baidiin bnlee plsssss
PHP суулгаж тохируулах, бас Mysql_fetch_array ашиглан бичлэг гаргаж харуулах талаар бичлэгүүд орсон байгаа. Харин майл функцийн хувьд локал сервер дээр чинь майл сервер байхгүй бол ажиллахгүй ямар нэг майл явуулах боломжтой сервер дээр л ажиллана.
php iin on sar tsag hugtsaatai ajildag jishee oruulaach
chi yu hiih geed bolohgyi baigaa ve? php deer date() mktime() geed heden function bii. ed naraar er ni ognootoi mash sain ajillaj chaddag.
mysql iin storage gej yu ve (erunhiiduu datafile iig ni helj bna uu) 2 turliin baidag gej unshilaa myIsam, InnoDBM. Minii oilgoltoor myIsamiig arai jijig database d , unuuhiig ni tom database d ajuullah gesen oilgolttoi bna. 2 laa l ugugdliig hadgaldag harin butestiin huvid uur baidag gej zuvuu minii oilgolt. Mun edgeertei holbootoi command ch yumuu udirdah zohion baiguullahiig yamar engine r hiih ve. PHPadmin ni hiij chadhuu uuniig. Endees unshichih gesen hayag ugchihuul bolchinoo netees haigaad heregtei yumaa meddedgui
za za uuruu olchihloo http://dev.mysql.com/tech-resources/articles/storage-engine/part_2.html
endees uzej bolhoor bna
Chinii oilgolt eruhiiduu zuv shuu. myISAM bol mysql-iin anhnii baaz hadgalah mehanizm. Ene arga ni eruusuu l file, foldert tulguurlasan arga. Neg baaz bol neg folder neg table 3 file-aas burdene gesen neg iim zuil. Iim tohioldold baazaa nuutsulj avna gedeg ni eruusuu l ug folderiig l huulaad avchih tuhai asuudal. Odoo xampp ene ter default ni myISAM baidag. Harin uuruu mySql suulgaval baaz chini innodb eer uusne. INNODB bol baaz neg tom file-d hadgalagdana. Ter ni dotoroo butesttei. Ingesneeree SQL ni-niih ni bolomj ene ter saijirsan. Bas transaction hiih bolomj bi bolson yum. Za tegeed jijig sajig web site-d bol myISAM ni iluu tohiromjtoi doo. Harin tomoohon tsar hureetei program hiij baigaa bol tegeed bas innodb iin davuu talig ashiglah shaardlagatai bol ashiglahad bas tohiromjtoi.
Bagshaa .svg file uusgechiheed teriigee .php code-s yaj duudaj ajilluulah ve? Bas svg-iiin talaar tanai surguulid ordog lecture-n materialiig surguuliin site-s haigaad olsongui yag haana ni bgaa ve?
инсталлдаж устгах талын юм оруулуул ямар вэ ?