PHP/MySQL 2: phpMyAdmin ашиглах
MySQL-тэй холбогдон ажилладаг олон хэрэгсэл бий. Эдгээрээс вебэд суурилан ажилладаг phpmyadmin -ийг ашиглаж сурах хэрэгтэй. Ер нь веб сайт хийгээд түүнийгээ хост хийхэд mysql баазаа phpmyadmin-аар л ихэвчлэн серверт байрлуулах болон бусад үйлчилгээг хийдэг. Иймд энэ програмыг сайн ашиглаж сурах хэрэгтэй. phpmyadmin эндээс татаж аваад өөрийн локаль хост дээр http://localhost/phpmyadmin гэсэн хаягаар ажилладаг байхаар хуулна. Үүний дараа доорхи хэдэн алхамуудыг хийж гүйцэтгэнэ. Уг нь хуучин 1.х, 2.х хувилбарууд дээрээ ингээд хуулаад л root нь нууцгүй үггүй бол шууд ажилладаг байсан бол одоо бид нарын ашиглах гэж байгаа 3.х дээр root буюу хамгийн гол хэрэглэгч нь нууц үггүй байвал ажиллахгүй энэ тэр гэсэн тохиргоотой болсон байна.
1.config.sample.inc.php файлыг config.inc.php болгож нэрийг солино.
2.phpmyadmin дотороо config гэсэн фолдер үүсгэнэ.
3.config.inc.php аа config дотор хуулна.
4.http://localhost/phpmyadmin/setup/index.php гэж дуудна.
5. Гарч ирсэн цонхны New user товчийг дарж шинэ хэрэглэгч үүсгэнэ. Энэ цонхны эхний таб дээрхи Server hostname -д localhost, User for config auth ба Password for config auth талбаруудад mysql -руу холбогдох хэрэглэгчийн нэр нууц үгээ өгнө. Хэрвээ Mysql рүүгээ root -ээр нь орох бол Server confuguration табруу орж Allow root login -ийг сонгоно. Root чинь нууц үггүй бол Allow root without password -ийг бас сонгоно. Ингээд save хийж гарна.
6. Download хийнэ. Уг файлыг phpmyadmin дотор хуучин байгааг нь дарж хуулна. Ингээд http://localhost/phpmyadmin дуудахад ажиллах ёстой. Login асуувал түрүүн оруулсан хэрэглэгчийн нэр нууц үгээ ашиглана.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 | < ?php /* * Generated configuration file * Generated by: phpMyAdmin 3.1.3 setup script by Piotr Przybylski * Date: Thu, 19 Mar 2009 16:25:01 +0800 */ /* Servers configuration */ $i = 0; /* Server: localhost [1] */ $i++; $cfg['Servers'][$i]['verbose'] = ''; $cfg['Servers'][$i]['host'] = 'localhost'; $cfg['Servers'][$i]['port'] = ''; $cfg['Servers'][$i]['socket'] = ''; $cfg['Servers'][$i]['connect_type'] = 'tcp'; $cfg['Servers'][$i]['extension'] = 'mysqli'; $cfg['Servers'][$i]['auth_type'] = 'cookie'; $cfg['Servers'][$i]['user'] = 'root'; $cfg['Servers'][$i]['password'] = ''; $cfg['Servers'][$i]['nopassword'] = true; $cfg['Servers'][$i]['AllowNoPasswordRoot'] = true; /* End of servers configuration */ $cfg['blowfish_secret'] = '49c2014640d9c5.44124721'; $cfg['DefaultLang'] = 'en-utf-8'; $cfg['ServerDefault'] = 1; $cfg['UploadDir'] = ''; $cfg['SaveDir'] = ''; ?> |
Одоо хамгийн гол нь бааз үүсгэх тухай авч үзье. Үүсгэх баазаа монголчууд бидний хувьд unicode -oор үүсгээд явбал зохимжтой. phpMyAdmin -руун ороод нүүр хуудасан дээр байх хэсэгт эсвэл Databases таб дахь шинэ өгөгдлийн сан үүсгэх доорхи зураг дээрхийн дагуу бөглөнө.

Шинэ бааз буюу өгөгдлийн сан үүсгэх гэж байна.
Create товч дарсны дараа доорхи дэлгэц гарна.

Зургийн доод хэсгийн Create new table гэдэг формын Name гэдэгт үүсгэх хүснэгтийн нэрийг бас талбарын тоог өгч шинэ хүснэгт үүсгэнэ. Талбарыг дараа нь нэмж хасаж болно.
Зарим нэг анхаарах зүйлүүд
Үүсгэж байгаа хүснэгтэнд чинь ямар нэг монгол текст бичигдэх бол Collation гэсэн сонголтуудыг UTF8_general_ci гэж сонгоно. Ингэснээрээ чиний бааз цэвэр уникодоор бичигдэх болно. Storage engine нь mysql бааз өгөгдөлөө хадгалах хэлбэр бөгөөд өргөн ашиглагддаг нь myISAM, InnoDB 2 юм. myISAM нь транзакшин байхгүй, хурдан ажиллах боломжтой бас баазыг файл хэлбэрээр нь хуулаад авч болдог талтай бол InnoDB нь транзакшн хийдэг илүү нарийн зохион байгуулалттай бүтэц юм. Веб сайтууд ихэнхдээ myISAM ашигладаг.
Бааз зөөх
Өөрийн баазыг өөр компьютерт зөөхийн тулд баазаа экспорт хийнэ. Баазын ямар хүснэгтийг экспортоо хийхээ Export хэсгээс сонгоно. Харин экспорт хийгээд гарах файлын форматаа мөн энэ хэсэгт сонгоно. Default нь SQL гэж байна. Экспорт хийхдээ зөвхөн бүтэцийг авах бол Structure, өгөгдөлтэй нь авах бол Data гэсэн хэсгийг сонгоно. Үүнийгээ файл болгон авах бол Save as file гэдгийг сонгоно. Ингээд sql өргөтгөлтэй нэг файл гаргаж өгнө. Түүнийгээ нөгөө компьютер дээрээ хоосон бааз үүсгээд тэр дотороо импорт хийж оруулж ирнэ.

За ингээд оролдоод үзээрэй. Асуух юм гарвал коммент үлдээгээрэй. Дараагийн бичлэг PHP ээр MySQL рүү холболт үүсгэх хүснэгтийн бичлэгүүдийг гаргаж харуулах тухай байна.
Related posts:
- PHP/MySQL 7: mysqli prepared statement бичих Өмнө нь mysqli болон prepared-statement -ийн талаар бичсэн одоо шуудхан...
Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.
Хэвлэх хувилбар
Найздаа илгээх


(8 votes, average: 4.75 out of 5)
Bi tanii web site deerhi hicheelvvdiig tesen ydan hvleej suraltsdag negen oyutan bna.Tanii web deerees mash heregtei ih zvil sursan gedegee heleh ni zvite bh.Ta PHP-iin Session bolon Cookie-giin talaar hicheel oruulj ogooch.Edgeeriin vvreg bolon yun deer heregledeg hoorondoo yugaaraa ylgaatai geed.Pls Tanid amjilt hvsie
Энэ талаар надад хичээ зааж байсан слайд байна. Түүнийг би чамд майлдье. Юу ч гэсэн хараад ядаж үүрэг, ялгааг нь олж мэднэ. Тэгээд жишээ хийгээд үзчихвэл болчих юм.
Би вэб их сонирхож хийж байгаа надад Баазын үүсэл хөнжил ажиллах зарчим гээд зарим зүйл хэрэгтэй байна л даа.Хэрэв өөрт чинь байвал тус болооч.
Мөн SQL болон MySQL-ийн ялгаа юу вэ? SQL нь юунд хэрэглэгддэг вэ?
Оюутанд. Баазын үүсэл хөгжлийн тухай http://en.wikipedia.org/wiki/Database_management_system энд сонирхолтой материал байна.
SQL (Structured Query Language) гэсэн үгний товчлол бөгөөд өгөгдлийн сантай ажиллах зориулалттай хэл юм. Харин MySQL бол өгөгдлийн сан удирдах систем юм. Энэ талаар миний блог дээр бичигдсэн байгаа.
Доорхи материалуудыг үзнэ үү.
http://en.wikipedia.org/wiki/SQL
http://en.wikipedia.org/wiki/MySql
daraaagin hicheel chn hna bgan be
Daraagiin hicheelee oruulj l amjihgyi yavaad baina daa. Subscribe hiichih tegeed yum orvol medegdene.
PHpээр,MYSQL холболт үүсгэх хүснэгтийн хичээлийг хурдан үзмээр бна,
Худлаа зааж байна. PhpMyAdmin-ыг тэгж хуулдаггүй юм даа. 2 янзын инсталлыг ямар үйлдлийн системд ямар зориулалтаар суудгахаас хамаардаг юм!!!
Найзаа чи өөрөө тэгээд блог нээгээд зөв гэж бодож байгаарай бич л дээ. Хулчгар амьтад л худлаа нэр, е-майлээр иймэрхүү юм бичээд байдаг юм ш тээ.
za bayrallaa 1 asuuh um bn servert bairluulahdaa yah ve ugugdliin sangaa servert bairluulaad site taigaa yaj holboh ve
ibbi: Чи локаль компьютер дээрээ хийж байсан бол зарчим нь яг адилхан харин чиний сервер cpanel ч юмуу веб удирдах ямар хэрэгсэлтэйгээс болоод баазаа үүсгэх үүнд хэрэглэгч үүсгэх гэх мэт зүйлүүдийг өмнө нь бэлтгэнэ.
Sain bn uu dongoj sau phpmyadmin suulgaad dongol localhost/phpmyadmin geed orson chin Welcome to PhpMyAdmin gesen hel songolltoi bas Login Form toi garaad irj bn tegsen Login formnii door ni Cannot load mcrypt extension. Please check your PHP configuration.gesen shar deer aldaa garaad bhiin hereglegch root ene ter uusgeegui bgaa suulgaad l shuud orj harsiin tegsen tegeed bn ta hariu bicheerei
Sain bn uu bi WAMP suulgasan ym aa tegeed localhost/phpmyadmin gesen chin phpMyAdmin – Error
Cannot load mysqli extension. Please check your PHP configuration. – Documentation
aldaa garaad bhiin eniig ah uu tuslaarai
Sain bn uu bi WAMP suulgasan ym aa tegeed localhost/phpmyadmin gesen chin phpMyAdmin – Error
Cannot load mysqli extension. Please check your PHP configuration. – Documentation
aldaa garaad bhiin eniig ah uu tuslaarai
mysqli gesen extension baihgyi baina gesen baih yum. WAMP ug ni bugdiig ni suulgadag l baimaar yum. XAMPP-iig suulgahad yamar neg asuudalgyi baidag.
php.ini bol phpmyadmin -ii config.inc.php file-uud dotor yu gej baigaag haraad togiruulj bolno.
Ingej chadahgui bol zugeer l XAMPP suulga daa hu.
Link: http://www.apachefriends.org/en/xampp.html
phpMyAdmin 3.2.0.1 setup дээр таны заасанаар шинэ phpMyAdmin ашиглах гэсэн болдоггүй.
New user биш New server гэж гарч ирж байна
Basics settings-д байгаа нүднүүдийг бөглөөд хадгалж гараад download хйиж
Уг файлыг phpmyadmin дотор хуучин байгааг нь дарж хууллаа. Ингээд http://localhost/phpmyadmin дуудаж. Login хэрэглэгчийн нэр нууц үгээ хийхээр орохгүй юм.
миний татсан РНР фолдерд энэ 2 файл байна
config.sample.inc.php
config.inc.php
Тэгэхээр config фолдер үүсгэх хэрэг байна уу
5. Гарч ирсэн цонхны New user товчийг дарж шинэ хэрэглэгч үүсгэнэ. Энэ цонхны эхний таб дээрхи Server hostname -д localhost, User for config auth ба Password for config auth талбаруудад mysql -руу холбогдох хэрэглэгчийн нэр нууц үгээ өгнө. Хэрвээ Mysql рүүгээ root -ээр нь орох бол Server confuguration табруу орж Allow root login -ийг сонгоно. Root чинь нууц үггүй бол Allow root without password -ийг бас сонгоно. Ингээд save хийж гарна.
6. Download хийнэ. Уг файлыг phpmyadmin дотор хуучин байгааг нь дарж хуулна. Ингээд http://localhost/phpmyadmin дуудахад ажиллах ёстой. Login асуувал түрүүн оруулсан хэрэглэгчийн нэр нууц үгээ ашиглана.
—- Download хийгээд тэр файлаа яг аль фолдерд хуулах юм бэ
Хамгийн гол нь би http://localhost/phpmyadmin нэвтэрч чадахгүй байна
Зөвлөгөө өгөөч
Verbose name of this server
Server hostname
Server port
Server socket
Use SSL
Connection type
PHP extension to use
Compress connection
Authentication type
User for config auth-энд root
Password for config auth – энд password oo оруулана
Connect without password энд бас паспортоо дахин хийх үү
Cannot load mysqli extension. Please check your PHP configuration. – Documentation
iim aldaa garaad bna tuslaach apache ashigldag
Sk: Chi mysqli san suulgaagyi baigaa bololtoi. Бат-Эрдэнэ: config.inc.php haana baisan ter foldert huulna. Esvel config.sample.inc.php -ees sample gedegiig hasaad l ter dotoroo tohiruulgaa hiigeed ajillana.
mysqli sang ni yaj suulgah uu config.inc.php yaj hiihee medne config gesen folder vvsgej bgad dotroos ni awaad phpmyadmin hawtsandaa suulgaj bgad phpmyadmin/index.php geheer Cannot load mysqli extension. Please check your PHP configuration. iim l aldaa garch bgan mysqli sang yaj suulgah uu bi mysql suulgasan yumsan
Sk: anh suulgahad mysql, mysqli geh met heregtei sanguudaa suulgadag. Chi ter yedee suulgaagyi bololtoi. mysql, mysqli 2 bol uur sanguud. Minii ene talaar bichsen bichleg baigaa. Odoo nemj suulgah bol php.ini dotoroo extension=php_mysqli.dll gesen muriin urd taliin ; iig avaad ug dll -iig php-iin extension foldertoo huulj ugnu. Jishee ni minii extension folder bol C:\PHP\ext baih jisheetei ene folder chini haana baigaa ni php.ini dotor chini bas baigaa. Phpmyadmin chini bas mysql -eer ajillah tohirgoo bas baidag sanagdaj baina. Er ni default ni bol mysqli bolson yum bilee.
aanxaan
Баярлалаа
Заасанаар чинь хийгээд үзнэ
Хэд хоног хариу хараад хүн байдаггүй гэж ойлголлоо ш дээ
Уг файлыг phpmyadmin дотор хуучин байгааг нь дарж хууллаа. Ингээд http://localhost/phpmyadmin дуудаж.
Login хэрэглэгчийн нэр нууц үгээ хийхээр ийм мэдүүлэг гарч байна
.#2002 – Сервэрээс хариу алга (эсвэл дотоод MySQL сервэрийн socket нь зөв тохируулагдаагүй)
Одоо яах ёстой вэ