PHP/MySQL 3: Хүснэгтийн мэдээлэл харуулах
PHP бараг бүх төрлийн өгөгдлийн сан удирдах системүүдтэй нийцтэй ажиллах чадвартай. Гэвч MySQL -тэй хамгийн нийцтэй хамгийн хурдан ажилладаг. PHP өгөгдлийн сан тус бүртэй ажиллах функцуудын сантай. MySQL -ийн mysql, mysqli гэсэн сангуудтай. PHP 5 -аас өмнөх хувилбаруудад mysql үндсэн санд ордог байсан бол php 5 -аас хойш mysql -ийн санг бусад сангуудын адил суулгадаг болсон. Иймд шаардлагатай сангуудыг анх инсталл хийхдээ эсвэл дараа нь нэмээд суулгачих хэрэгтэй.
Ингээд гол асуудалдаа орьё. Үүний тулд mydb гэсэн бааз үүсгээд түүндээ t_hereglegch гэсэн 3 талбартай хүснэгт (table) үүсгэе. Энэ хүснэгтийн бүтэц ба жишээ өгөгдөл доорхи хэлбэртэй байна.
-- -- Table structure for table `t_hereglegch` -- CREATE TABLE IF NOT EXISTS `t_hereglegch` ( `id` int(11) NOT NULL AUTO_INCREMENT, `ner` varchar(20) character SET utf8 NOT NULL, `tursun_ognoo` date NOT NULL, PRIMARY KEY (`id`) ) ENGINE=MyISAM DEFAULT CHARSET=latin1 AUTO_INCREMENT=3 ; -- -- Dumping data for table `t_hereglegch` -- INSERT INTO `t_hereglegch` (`id`, `ner`, `tursun_ognoo`) VALUES (1, 'Бат', '1989-01-10'), (2, 'Дорж', '1990-10-01');
Хүснэгтийн varchar буюу тэмдэгт мөр талбарын character set нь utf8 байна. Ингэснээрээ монгол кириллээр үнэн зөв бичих боломжийг олгож байна. Энэ тухай өмнөх бичлэгт байгаа.
Энэ хүснэгтэд холбогдож доторхи бичлэгүүдийг гаргаж харуулах хялбар php код доорхи хэлбэртэй байна. Ингээд уг жишээг дэлдэрэнгүй тайлбартайгаар нь үзнэ үү.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 | // Баазад холбогдох мэдээлэл агуулсан тохируулгын файл. Уг php файлд //dbhost = "localhost"; //$dbname = "mydb"; //$dbuser = "root"; //$dbpass = "chinii_root_pass"; // пассвордгүй бол $dbpass = "" гэж үлдээнэ; // гэсэн мэдээлэл байна. include("config.inc.php"); // Баазад холболт хийх хэсэг. // or die нь өмнөх функц нь үнэн зөв ажиллахгүй алдаа гарвал програм цаашид // ажиллахгүй алдааны мэдээлэл гаргаад зогс гэдгийг зааж байна. $connection=@mysql_connect($dbhost,$dbuser,$dbpass) or die("Holbogdoh yed aldaa garlaa"); // хүснэгтийн тэмдэгт мөр талбаруудыг collation UTF8 бол доорхийг заавал бичнэ. @mysql_set_charset('utf8',$connection); // Холбогдсоны дараа ямар баазтай ажиллахаа сонгож байна. @mysql_select_db($dbname,$connection); // Хүснэгтийн бүх бичлэгийг гаргаж харуулах query (оросоор запрос, монголоор ?) $sql='SELECT id, ner, tursun_ognoo FROM t_hereglegch'; // Query-ээ ажиллуулж байна. $result=mysql_query($sql); // $result-д буцаж ирсэн үр дүнг мөр мөрөөр нь давталт хийж авч байна. // Ингэж авах хэд хэдэн функц бий. жишээ нь $row=mysql_fetch_row($result) // гэвэл үр дүнг $row[0], $row[1] гэх мэтээр авна. Талбаруудад нь индэксээр хандаж байна. // $row=mysql_fetch_array($result) доор хэрэглэснээс гадна $row['id'], $row['ner'] // гэх мэт хандах боломжтой. while (list($id, $ner, $tursun_ognoo)=mysql_fetch_array($result)) { echo $id.', '.$ner.', '.$tursun_ognoo.'<br />'; // хэвлэж байна } |
Эх кодыг энд дарж татаж авна уу
Related posts:
- PHP/MySQL 7: mysqli prepared statement бичих Өмнө нь mysqli болон prepared-statement -ийн талаар бичсэн одоо шуудхан...
Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.
Хэвлэх хувилбар
Найздаа илгээх


(6 votes, average: 4.67 out of 5)
nadad ene l heregtei blaa bayrlalaa
Сайн байна уу? Анх PHP/MySQL сурж байгаа хүмүүст mysql_ API зааж байснаас mysqli_ API шууд заагаад явбал арай дээр байх. Дор хаяад сүүлд prepared statement ашиглаж сурна. Mysql_ API чинь дэндүү хуучирчихсан API.
Санал бодлоо хуваалцсанд баярлалаа. Цаашид бичих php/mysql -ийн цувралуудад чиний саналыг хэрэгжүүлнээ.
сайн байна уу? ойрд яагаад бичлэг оруулахгүй байна. таны хичээлийг маш олон хүмүүс хүлээж байгаа шүү.
Ойрын үед ажил жаахан ихтэй тэд нарыгаа зохицуулж чадахгүй л яваад байна. Ойрын үед орон зүйлүүд php/mysql баазтай ажиллах бичлэг нэмэх засах устгах үйлдлүүдийг хийдэг 2 хэлбэрээр хийх гэх мэт зүйлүүдийн жишээ нь бэлэн болчихсон харин тайлбарыг бичээд оруулчихаж л амжихглй яваад байна. Оруулнаа тун удахгүй.
Сайн байна уу? Блог дээрх бичлэгүүд чинь их дажгүй юм.
/ Өмнөх баазад хүснэгт үүсгэх болцон. Харин энэ хичээлд гарч байгаа код хаанаас гараад ирэв? /хэхэ, мэддэг хүмүүст их тэнэг асуулт бж магад/
Би PHP-г бие даан сурч байгаа юм л даа./яг өнөөдрөөс
MySQL, PHP гэж тусад нь суулгалгүйгээр XAMPP-г суулгасан. Энэ нь дотроо Apache, MySQL болон FileZilla гэсэн бүрдлүүдтэй. Тэгээд Program цэсэн дээр ийм код бичих ямар ч консол алга. Бичсэн хүснэгтээ яаж харах вэ? И-мэйл бичээрэй. Баярлалаа.
ene zugeer l php bichij baazaas ugugdul unshaal husnegtend haruulah jishee ni. chi ene code iig ni tataj avaad uuriinhuu baaziin ner pass geh metee bicheed program files xampp dotroo huulj baigaal APAche aa ajilluulaad baigaa gazriinh ni zamiig zaaj uguul ajilluul ok?
Энэ бааз маазын учрыг одоо л нэг ойлгох гээд бн. Энэ жишээг хийж үзлээ болж бн. Одоо өөрийхөө баазыг хийж үзнээ. Баярлалаа багшаа, ямар ч тустай сайт вэ
php anhlan suragchidad estoi heregtei site yum. Nad shig anhlan suragchid iim l hicheel heregtei bsan yum shude
Та бүхэнд бага ч атугай хэрэг болсон бол би баяртай байнаа. Энэ бичлэг дээрхи зүйлийг сүүлийн үеийн өөр сан ашиглаж хийсэн байдлыг http://www.soyolerdene.com/index.php/posts/239 бичлэг дээрээс үзнэ үү. Ер нь цаашид mysqli PDO сангуудыг ашиглах нь зүйтэй гэж хэлэх байна. Энэ талаар бичсэн http://www.soyolerdene.com/index.php/posts/232 бичлэгийг бас анхааратай унших хэрэгтэй.
$Host = “localhost”;
$User = “root”;
$Password = “”;
$Database_name = “new_database”;
$Link = mysql_connect($Host, $User, $Password);
14 R MUR NI mysql_create_db($Database_name, $Link);
mysql_close($Link);
INGEED BICHHEER IIM ALDAA GARAAD BAIHIIN
Fatal error: Call to undefined function mysql_create_db() in D:\Program Files\xampp\htdocs\xampp\phpadmin\database.php on line 14
mysql_create_db() iim function baihgyi baina gesen baina. Zaaval ingej baaz uusgeh geed baigaa yum uu. Er ni baazaa phpmyadmin deeree uusgechiheed yumaa hiisen deer bailgyi dee.
миний хийсэн анхны динамик вэб сайт
Сайн уу, би PHP бие дааж сурч байгаамаа. Тэгээд би мэдээлэлээ баазруу бичиж бас баазаас уншиж байгаан. Гэхдээ мэдээлэл маань эхэлж орсон нь хамгийн сүүлд байх байтал эхэлж орсон нь хамгийн эхэнд байна яахуу
order by gej zohitsuulna. Jishee id gesen tulhuur talbartai ene ni autoinc bol baigaa gej uzvel order by id gej select query-niihee ard zalgaj ugnu. Hervee esregeer ni erembleh bol order by id desc gej nemj ugnu.