Home > Apache, PHP/MySql > Symfony 1: Apache virtual host configuration

Symfony 1: Apache virtual host configuration

February 11th, 2010 Leave a comment Go to comments

Ubuntu дээр Symfony framework-ийг эхлэн суралцагчдад зориулав.

Symfony 1.4 Jobeet(doctrine) жишээний эхний өдөр буюу суулгах, тохируулах хэсэгт ubuntu дээр хирхэн виртуаль хост үүсгэх талаар нэмэлт тайлбар хийе. Symfony -ийг өөрийн веб сервер дээр суулгахад 2 янзаар суулгаж болно. 1) Ugly way буюу бүх файлуудыг document root фолдер дотороо хуулаад явах. 2) Secure way буюу нууцлал хамгаалалт сайтайгаар хийх. Энэ вебийн бизнесс логик болон бүх тохируулгыг вебийн рүүтийн гадна байршлуулдаг продакшн орчин юм. Миний дор дурдах зүйл энэ хэлбэрээр хийгдэх болно.

1. /etc/apache2/sites-available фолдерт www.jishee.com.conf нэртэй файл үүсгэж доорхи зүйлийг хуулж тавина.

 
        ServerName www.jishee.com
        DocumentRoot "/home/sfprojects/jobeet/web"
	DirectoryIndex index.php
 
	<directory "/home/sfprojects/jobeet/web">
	  AllowOverride All
	  Allow from All
 
	Alias /sf /home/sfprojects/jobeet/lib/vendor/symfony/data/web/sf
	<directory "/home/sfprojects/jobeet/lib/vendor/symfony/data/web/sf">
	  AllowOverride All
	  Allow from All

www.jishee.com гэсэн нэрээр хандахад /home/sfprojects/jobeet -д суулгасан symfony прожектийн web гэсэн фолдерт хандана гэдэгийг дээр зааж өгсөн байна. Мөн /home/sfprojects/jobeet/lib/vendor/symfony/data/web/sf фолдерыг /sf гэсэн алиясаар тодорхойлсон байна. Энэ нь уг фолдерт байгаа зураг стиль зэргийг веб аппликашн ашиглах боломжийг олгож байна. Энд Symfony 1.4 Jobeet (doctrine) жишээний дагуу дээрхи фолдеруудыг үүсгэсэн болно. localhost гэж дуудахад /var/www -руугаа ханддаг хэвээрээ байна. Харин виртуаль www.jishee.com гэсэн нэр үүсгээд үүгээр дуудахад /home/sfprojects/jobeet/web гэсэн /var/www -аас өөр фолдерлуу хандах боломжийг бий болгож байна.

2. $ cd /etc/apache2/sites-enabled/

3. $ sudo ln -s /etc/apache2/sites-available/www.jishee.com.conf www.jishee.com.conf

1-р алхамд үүсгэсэн файлруу линк үүсгэж байна.

4. /etc/hosts файлын 127.0.0.1 гэж эхлэсэн мөрийг доорхи байдлаар сольж өөрчлөнө.

127.0.0.1 localhost www.jishee.com

5. $ sudo /etc/init.d/apache2 reload

Апач серверее рестарт хийгээд браузер дээрээ www.jishee.com гэж дуудахад symfony -ийн доорхи дэлгэц гарч байвал symfony framework /home/sfprojects/jobeet фолдерт www.jishee.com нэртэй виртуаль хостоор хэвийн ажиллаж байна гэсэн үг. Одоо дараагийн өдрийн хичээлрүү орж болно.

Санамж дээрхи зүйлүүдийг хийхдээ фолдер болон файлуудын пермишн зохицуулалт мөн PHP -ий CLI буюу Command Line Interpreter суулгасан байх шаардлагатай. Үүнийг суулгахдаа sudo apt-get install php5-cliгээд л болно.

Symfony

Symfony works !

No related posts.

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

  1. TG
    July 28th, 2010 at 21:04 | #1

    @sosa
    Сайн судлаад ганц 2 юм хийж үзчээд ингэж ярих хэрэгтэй. Олны талархал болсон жишээ зөндөө байна. Өөрийнхөө хийж байгаа зүйлийг дөвийлгөн өмөөрч бусад хүмүүсийн хөлс хүч сэтгэлээ зориулан байж хийж бүтээсэн зүйлийг ингэж шүүмжлэх нь зохисгүй гэж бодном.

  2. August 3rd, 2010 at 02:43 | #2

    Framework-uud neg companii taniltsuulga ch yumuu jijig sait hiihed tomdoh handlagatai ch bolohgui gesen gazargui. Herev sain chaddag sursan bol nuguu talaar olon zuiliig mash hurdanaar hiih bolomjtoi.

    Herev Symfony taalagdahgui bol Zend Frameworkiig oroldood uzeerei. Neg ih tohiruulga geed baih zuilgui amar shuu.

    Dashramd helehed minii shineer neegdej baigaa blog deer Web Technologiin talaar bichigdej ehleed baigaa. Zochilj baigaarai.

  3. Pido
    August 10th, 2010 at 16:19 | #3

    @sosa neeree ih balairch dee.. Yum medehgui hund bol saihan l tailbar bna.. Daanch Zend bolon Symfony 2 chin framework l doo..
    Medehgui yumniihaa talaar hamaagui bitii turuulj duugarch bai..

    Negent framework bas opensource uchraas bugdiig l hiih bolomj bgaa.. Gol n chadah chadahgui gesen hunii huchin zuilsees l hamaarna.. Minii huwid dongoj ehelj bgaa bolowch uneheer taalagdaj bna.. Magadgui @sosa CMS-t durtai bh l daa.. Teguul ch oilgomjtoi hereg bolno..

    Regards

    Pido

  4. NaStR
    November 8th, 2011 at 03:04 | #4

    Сайн байна уу? та
    Жижиг сажиг зүйлд фрэймворк хэрэггүй гэхээр, энгийн варез сайт хийх бодолтой байгаа юм. Мэдээж форум болон чаат, онлайн дууны сан гэх мэт модултай. Тэхээр хар php код бичиж хийсэн нь зүгээр үү? фрэймворк ашиглаж хийвэл зүгээр үү? симфони 1 л гарт орохгүй байгаа болхоор цаашдаа олон зүйл нэмж хөгжүүлэхэд яаж хийх хэрэгтэйгээ сайн мэдэхгүй байна. CMS ашиглах гэхээр хүссэн зүйлээ 100% хийх боломжгүй, дэндүү баригдмал санагдах юм. Хэлж өгч туслаач.

Comment pages
1 2 278
  1. No trackbacks yet.