Virtualbox ubuntu дээр дэлгэц тохируулах
Virtualbox 3.1 дээр суусан ubuntu эхлээд 640×480 , 800×600 гэсэн 2 л хэмжээтэй байх аж. Харин үүнийг яаж томруулах вэ. Анх суулгаж байгаа залууст зориулан алхам алхамаар хийх заавар бичлээ.
Дараахь алхамуудыг хийгээрэй.
1. Virtualbox-ийн Machine->Auto-resize Guest Display -ийг идэвхжүүлнэ.
2. Мөн Virtualbox-ийн Devices менюны Install Guest Additions … -ийг ажилуулна. Энэ бол чиний виртуал суулгасан зочин систем (guest system)-д чинь шаардлага програм бүхий виртуал cdrom драйвэр үүсгэсэн байх бөгөөд энэ VBOXADDITIONS_3 гэсэн нэртэй үүссэн байна.
3. Одоо виртуал ubuntu -рүүгээ ороод терминалаа нээгээд сая үүссэн виртуал сд ромруугаа орно. үүний тулд $ cd /cdrom гэсэн комманд өгнө.
4. $ sudo sh ./VBoxLinuxAdditions-x86.run гэсэн коммандыг өгч өөрийн зочин ubuntu системдээ нэмэлтүүдийг нь суулгаж өгнө. Хэрвээ таны зочин систем windows бол түүний нэмэлтийг нь ажилуулна. (cdrom доторхи нэмэлтийн програмуудаа харж байгаад)
5. Ubuntu-ээ рестарт хийхэд дэлгэц чин том болсон байх бөгөөд Ubuntu-ийнхээ System->Reference->Display гэж ороод нарийвчлан тохируулаарай.
No related posts.
Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.
Хэвлэх хувилбар
Найздаа илгээх

