Home > AJAX, Javascript > Ajax-ийн тухай товчхон

Ajax-ийн тухай товчхон

AJAX бол Asynchronous JavaScript and XML гэсэн үгийн товчлол юм. Веб хуудасны ямар нэг хэсэгт сервэрээс ямар нэг хуудасыг асинхрон дуудаж харуулах боломжийг бүрдүүлсэн техник юм. Одоогоор энэ нь вебийн хөгжүүлэлтийн хамгийн сүүлийн үеийн технологид тооцогдогдож байна.Үүнийг ашигласнаар интерактив веб програм хангамжууд мөн бидний ашигладаг десктоп програм шиг веб програм (Rich Internet Application) хийх боломжийг бүрдүүлж байна. Түүхийн хувьд 2005 онд google өөрийн хайлтын системд suggest (санал болгох- нэг үг бичихэд түүнтэй холбоотой үгнүүд гарах) системдээ анх хэрэглэсэн гэж үздэг боловч бүүр 90-ээд оны дундуур веб хуудас дуудагдсны дараа дахин өөр мэдээлэл серверт илгээх, үр дүн буцааж авдаг зүйлийг java хийсэн байдаг бөгөөд энэ нь java applet юм. 1996 онд Микрософт IFRAME -ийг анх HTML -д оруулж ирсэн нь мөн веб хуудасны тодорхой хэсэгт өөр веб хуудас дуудагдаж гарч ирэх боломжтойг харуулсан зүйл болжээ. 1999 он мөн Микрософт XMLHttpRequest гэх одоо AJAX-ийг бий болгож буй гол обьектийг IE 5.0 -д ActiveX хэлбэрээр ажилладагаар бий болгосон байна. Үүний дараа Mozilla болон бусад веб броузер хөгжүүлэгчид энэ обьектийг бий болгосон хэдийн боловч W3C  дөнгөж саяхан 2006 онд өөрийн албан ёсний стандарт болгох гэж анхны драфт стандартыг гаргасан байх юм.

Өнөөдөр энэ технолгод ашиглагдаж байгаа зүйлүүд

  • XHTML, CSS – мэдээллийг гаргаж харуулахад үндсэн суурь
  • Document Object Model (DOM ) – Мэдээллийг динамикаар эсвэл янз бүрийн байдлаар харуулах боломж бүрдүүлэх
  • XML and XSLT сервер ба клиентийн хооронд мэдээлэл дамжуулах
  • XMLHttpRequest – асинхрон холболт бий болгох
  • Javascrit – дээрхи бүх зүйлийг хооронд холбож ажиллуулах програмчлалын орчин болж өгч байна.
Уламжлалт  ба AJAX ашигласан веб програм хангамжуудын ажиллагааны зарчим

Уламжлалт ба AJAX ашигласан веб програм хангамжуудын ажиллагааны зарчим

Веб сайт бүр заавал AJAX хэрэглэх ёстой юу?

Миний хувьд хариулт бол ҮГҮЙ. AJAX өөрийн гэсэн давуу ба сул талуудтай.

Давуу талууд

  • Веб хуудсанд янз бүрийн агуулгыг ер нь л агуулгыг өөр өөр эх үүсвэрээс нэгтгэн дуудаж харуулах. Зөвхөн шаардлагатай  мэдээллийг харуулах боломжтой. Ингэснээрээ веб сайтыг дахин дахин релоад хийхгүй байх, цаашлаад bandwidth -ийг хэмнэх гэх давуу талуудтай
  • Веб хуудсыг маш интерактив болгох. Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг шууд серверт илгээн шалгах гэх мэт
  • Веб серверийн ачааллыг багасгана. JS болон CSS үүд нь нэг удаа дуудагдаад л харин агуулга бүхий хэсэг нь солигдоод байх боломжтой.

Сул талууд

  • Веб броузерын history-д бүртгэхдэхгүй учир буцах товч ажиллахгүй. Энэ асуудлыг нэмэлт юм хийж байж шийддэг.
  • Боокмарк хийж чадахгүй. Тухайн хуудас дуудагдсны дараа агуулга нь солигдоод гараад ирэх боломжтой тэр солигдсон мэдээлэл бүхий хуудсыг хэрэглэгч боокмарй хийж чадахгүй.
  • Хайлтын системүүд бүртгэж чадахгүй. Ихэнх хайлтын системүүд JS -ийг ажилуулж үр дүнг нь бүртгэдэггүй. Гэтэл AJAX хуудас JS -ээр дуудагдаж гарч ирдэг.
  • Зарим хэрэглэгчийн компьютер JS ажиллахыг хаасан байдаг. Энэ тохиолдолд ажиллаж чадахгүй.

гэх мэт.

Би дараагийн хэсэгт JS дээр өөрөө AJAX үүсгэх мөн хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Prototype JS framework дээр AJAX -ийг яаж хэрэгжүүлэхийг маш ойлгомжтой жишээн дээр тайлбарлана. Миний жишээнүүд энэ веб дээрээ шууд ажилладаг байхаар хийгдэх болно.

No related posts.

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Categories: AJAX, Javascript Tags: , ,
  1. January 9th, 2009 at 01:01 | #1

    Эхлэн суралцагчдын хувьд ойлгомжгүй зүйл байх аваас коммент үлдээз асууна уу. Энд бичигдсэн зүйлүүдийг ойлгохын тулд вебийн үндэс хичээлийн агуулгыг бүрэн мэддэг байх шаардлагатай.

  2. Davka
    January 9th, 2009 at 13:48 | #2

    Сүүлийн үед AJAX таалагдаад байгаа.
    Надад тулгараад байгаа хүндрэл гэвэл файл сервер лүү хуулах л асуудалтай байна даа.

  3. ulzii
    February 1st, 2009 at 22:14 | #3

    Hi Davka,

    Chi neg 0,0 -iin hemjeetei iframe awaad tuugeeree damjuulaad upload hiij bolno. Undsen huudas chini shineer achaalagdahgui zuvhun ifram chini form toi hamt achaalagdana gesen ug. Yag AJAX shiidel bish ch gesen hereglechid bol yu ch medegdehgui.

  4. February 1st, 2009 at 22:46 | #4

    Ер нь AJAX-аар веб хийж байгаа тохиолдолд хуудасны navigation-d IFRAME ашиглаад байгаа харагдаж байдаг. Санал бодлоо илэрхийлж байдаг Өлзийд баярлалаа.

  5. munhgerel
    February 25th, 2009 at 23:43 | #5

    Hi, bi ch bas ajax-g sonirhoj bgam, ene sedweer ajax-n tuhai ehelj bna gj oilgoj bna, bainga hamt baij ajax-n talr shine zvil nemegdehiig bnga xvleej ban shu admina, amjilt

  6. ankha
    April 29th, 2009 at 10:02 | #6

    hi bi ajax-g ashiglaj neg bvrtgeliin programm hiij bgan asp deer adminaa tand jishee tustei project bainuu?

  7. April 29th, 2009 at 10:22 | #7

    Надад жишээ болгохоор бүртгэлийн юм байхгүй. Харин хэрэгжүүлэх тухай эний дараа дараагийн бичлэгүүд дээр байгаа. тэд нарыг харвал илүү ойлгомжтой жишээтэй. сервер талын хэл нь php asp нэг их ялгаагүй ажиллана. Гэхдээ .NET ajax тай ажилладаг компонент болон янз бүрийн юмаар хангагдсан байгаа болуу тэд нарыг ашиглавал илүү амар хурдан тэгээд үр бүтээлтэй ажил болж магадгүй гэж бодож байна.

  1. No trackbacks yet.