Apache веб сервер суулгах, тохируулах
Веб програмчлал эхлэн суралцах гэж байгаа залуучдын хамгийн анхны хийж сурах зүйл бол веб серверээ суулгах явдал юм. Windows XP, Windows 2003 server дээр Apache суулгах бас жаахан тохируулга хийх талаар товч тайлбарлая.
Юны түрүүнд веб сервер гэж юу болох талаар товч тайлбарлая. Веб сайтууд нь бүгд интернетийн ямар нэг сервер компьютер дээр байрлаж байна. Хүмүүс веб сайтын хаягийг өөрийн веб браузер дээр бичээд ентер дарахад уг веб сайтыг үзэх хүсэлтийг (http request) интернетийн холболтоороо дамжуулан уг вебийг байрлуулж байгаа серверт хүргэнэ. Уг сервер дээр саяны хүсэлтийг боловсруулах зориулалттай сервер програм хангамж ажиллаж байх бөгөөд түүнийг веб сервер гэнэ. Одоо бидний суулгах гэж байгаа Apache бол веб сервер юм. Веб сервер хэрэглэгчийн үзэх мэдээллийг сервер дээрээ боловсруулалт хийн тухайн хэрэглэгчийн үзэхийг хүссэн мэдээллийг бүрдүүлнэ. Боловсруулалтыг веб сервер өөрөө дангаараа хийгээд байхгүй харин боловсруулалт хийх сервер талын хэлний ажиллах орчин нь болж өгдөг. Жишээ нь PHP бол сервер талд ажилладаг веб програмчлалын хэл юм. Мэдээлэл нь өгөгдлийн санд хадгалагдсан байвал мөн өгөгдлийн санд холбогдож мэдээллээ авна. Энэ өгөгдлийн сан нь MySQL байж болох юм. Боловсруулалт хийгдсэн мэдээллийг хэрэглэгчид HTML (CSS, JS -тай) хэлбэрээр веб сервер буцаана. Үүнийг нь ерөнхийд нь response гэнэ. Иймэрхүү загвараар л дэлхий дээрхи бүх веб сайт ажиллаж байдаг. Харин веб сервер, сервер талын хэл, өгөгдлийн сан удирдах хэрэгслүүд нь өөр өөр байдаг. Бид нарийн хувьд веб серверээрээ Apache, сервер талын хэлээрээ PHP, өгөгдлийн сангаараа mySQL -ийг сонгон ашиглана. Энэ 3 бол хоорондоо маш нийцтэй ажилладаг ба веб програмчлал сурч байгаа хүмүүс үзэхэд тохиромжтой байдаг.

1. Apache суулгах
http://www.apache.org/dist/httpd/binaries/win32/ Энэ хаягаар ороод апачийн хамгийн сүүлийн үеийн Windows installer MSI Installer Package хэлбэрээр татаж авна. Татаж авсан install-аа ажиллуулан суулгана. Ерөнхийдээ энгийн програм суулгаж байгаа мэт байна. Харин ганц 2 цонхон дээр тохируулга хийнэ. Доорхи цонхон дээр байгаа байдлаар бичиж өгнө. 
ерөнхийдөө ингээд next next finish. Анхаарах зүйл! Apache инсталл хийгээд дууссны дараа өөрийн сервисээ ачаалах үед виндовс блоклох уу гэж асууна энэ үед мэдээж unblock гэж сонгоно.
2. Ажиллаж байгаа эсэхийг шалгаж үзэх.
Юны түрүүнд виндовсийн цагны хажууд индаинуудын өдны зураг бүхий ажиллаж байгаа итгэх ногоон сумтай айкон гарсан байх ёстой. (Ер нь apache гэдэг бол америкийн индиануудын нэг том овог юм.) Хэрвээ тийм байвал Firefox-oo (FF -ийг хэрэглэцгээе) гаргаж ирээд хаяг бичдэг хэсэг дээр нь http://localhost гэж бичээд дарвал It’s worked гэсэн бичиг гарч байвал инсталл амжилттай боллоо гэсэн үг. Апачийн хуучин хувилбарууд бол мөн л нөгөө лого бүхий нэг хуудас харуулна.
3. Аpache дефаултаараа C:\Program Files\Apache Software Foundation\Apache2.2 фолдерт суусан байдаг. Энэ фолдерт htdocs гэсэн нэртэй фолдер байх бөгөөд энэ бол чиний суулгасан веб серверийн root юм. өөрөөр хэлбэл энэ фолдерт чиний хийж байгаа веб сайтууд байрлах ёстой гэсэн үг. Түрүүний http://localhost гэхэд энэ фолдер луу хандаад уг фолдерт байгаа index хуудсныг нээсэн гэсэн үг. Тэгэхээр энэ фолдерт шинээр нэг веб сайт хийхийн тулд нэг фолдер үүсгээд түүндээ веб сайтын файлуудаа хуулна. Тэгээд http://localhost/mywebsitefolder гэж хандахад чиний веб дуудагдаж гарч ирэх болно. Ингээд чиний компютер веб сервер хэлбэрээр ажиллаж эхлэлээ.
4. Ингээд суулгасны дараа одоо бага сага тохиргоо хийе. Веб хийж байхад htdocs фолдер C:\Program Files\Apache Software Foundation\Apache2.2 гэх мэт олон фолдерийн цаана байх нь хүндрэлтэй байдаг. Гэвч үүнийг сольж болно. Солихын тулд C:\Program Files\Apache Software Foundation\Apache2.2\conf доторхи httpd.conf файлыг нээнэ. Энэ дотороос DocumentRoot “C:\Program Files\Apache Software Foundation\Apache2.2\htdocs” гэсэн мөрийг хайж олоод өөрийн шинээр сонгосон фолдероо зааж өгнө. Жишээ нь DocumentRoot “C:\webserver\htdocs” гэх мэт. Энэ бичлэгийн доохно талд байгаа
Мөн үүний доохни байх DirectoryIndex index.html гэсэн мөрийг DirectoryIndex index.php index.html болгож өөрчлөнө. Энэ нь чиний хийж байгаа вебийн дефаулт хуудас нь index.php эсвэл index.html байх юмаа гэдэгийг зааж өгч байгаа юм.
Эдгээр өөрчлөлтүүдийг хийсний дараа идэвхжүүлэхийн тулд цагны хажууд байх нөгөө айкон дээрээ double клик хийж гарч ирсэн цонхон дээрхи рестарт товчийг дарна. Ер нь цаашид Apache -аас өөрөөс нь гадна PHP -ийн тохиргоонд өөрчлөлт ороход энэ үйлдлийг хийдэг байна.
Маргааш PHP суулгахыг бичие.
Жич: Энд ашигласан фолдеруудын нэр болон тохируулга миний компьютерт ажиллаж байгаа Apache 2.2.8 гэсэн хувилбарынх болно.
Related posts:
- Symfony 1: Apache virtual host configuration Ubuntu дээр Symfony framework-ийг эхлэн суралцагчдад зориулав. Symfony 1.4 Jobeet(doctrine)...
Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.
Хэвлэх хувилбар
Найздаа илгээх


Асуух юмаа комментоор үлдээнэ үү.
za yer ni anh surch baigaa hun bol zaaval uuruu Apache, MySQL suulgaj tohiruulah gej zovolgui XAMPP eswel LAMP(WAMP) tataad suulgachihsan ni amar daa. Apache suulgaj baigaa hun bol ihenhdee l PHP bolon MySQL tei hoslol bolgon ashigladag bolohoor neg bagts amar baidag yum.
XAMPP ch yum uu WAMP suulgachih amar l daa. Ene chigleleer surch baigaa oyutnuud bol yaltgyi uuruu apache php mysql -iig dangaar suulgaj uzeh heregtei gej bi uzej baigaa yum. Tegeed apache php dee oir zuuriin tohiruulga hiichdeg baihgyi bol bolohgyi l dee.
Ter ch zuv shuu. Mergejliin hunii huvid bol yadaj ashiglaj baigaa technologiudaa hoorondoo yaj hariltsan ajillaj baigaa talaar tusuulultei bolno.
Suse Linux deer Apache-iin configure file-uudiig yaj zuv hiih ve? static IP hayagaa ServeName deer bichij uguhleer http:// … request hiiheer garch irehgui um aa