Home > Apache, PHP/MySql, Бусад > PHP инсталл хийх тухай

PHP инсталл хийх тухай

January 30th, 2009 Leave a comment Go to comments

1. http://www.php.net/downloads.php хуудаснаас PHP 5.2.8 installer -ийг татаж авна.
2. Татаж авсан инсталлаа ажиллуулна. Destination folder гэсэн цонхны (зураг 1) Install PHP 5.2.8 to: гэдэг дээр C:\Program Files\PHP\ гэдгийн оронд C:\PHP гэж үүсгээд түүнийгээ зааж өгвөл зүгээр. Учир нь Apache-д хийдэг тохируулга нь PHP -ийн install.txt дотор c:\php гэсэн фолдерт байхаар байдаг тул анх суулгаж байгаа сурч байгаа хүмүүст амар байдаг.

Үүний дараа Apache -ийн httpd.conf файлын зам асуусан бас нэг цонх гарна түүн дээр бол httpd.conf -Ий байрлалыг зааж өгөөд байх хэрэггүй. PHP -installer өөрөө тохируулгаа хийхийн тулд энэ замыг асууж байгаа хэрэг. Харин бид нар өөрсдөө түүнийг нь хийнэ.

Дараагийн нэг цонх бол (зураг 2) ямар веб сервер дээр суухыг асуусан цонх бий. Apache суулгачихсан тэгээд гараар тохируулга хийх гэж байгаа үед энэ бол нэг их чухал зүйл биш. Эндээс Apache 2.2.x module гэдгийг сонгоно. Ер нь бид цаашдаа php-ийг module хэлбэрээр ашиглах юм. Модуль ба CGI -ийн ялгааны талаар дараа жич бичие.

Үүний дараагийн харин нэг чухал цонх бол (зураг 3) PHP -ийн нэмэлт сангуудыг сонгох хэсэг бий. PHP 5-аас эхлэн mysql үндсэн санд байдаггүй болсон тул ядаж mysql, mssql, GD2 энэ тэрийг сонгох шаардлагатай юм.

Ингээд л next next finish гээд дуусгана.

3. Одоо тохиргоо хийе.

PHP ээ суулгасан c:\PHP folder дотор байгаа install.txt файлын Apache 2.0.x on Microsoft Windows доторхи Installing as an Apache module гэсэн хэсгээс доорхи кодыг хуулж авна.

 
# For PHP 5 do something like this:
LoadModule php5_module "c:/php/php5apache2.dll"
AddType application/x-httpd-php .php

# configure the path to php.ini
PHPIniDir "C:/php"

Дээрхи тохируулгын бичлэгт байгаа c:/php/php5apache2.dll -ийг энэ замаар яг ийм нэртэй файл байгаа эсхийг сайтар нягтлана. Ихэвчлэн php5apache2_2.dll гэсэн нэртэй байдаг учир дээрхи тохиргоог доорхи байдлаар хийнэ.

 
# For PHP 5 do something like this:
LoadModule php5_module "c:/php/php5apache2_2.dll"
AddType application/x-httpd-php .php

# configure the path to php.ini
PHPIniDir "C:/php"

Энэ тохиргоог apache -ийн тохируулгын файл болох httpd.conf -ийн хамгийн дор хуулна. Энэ файлруу Start->Apache HTTP Server 2.2->Configure Apache Server->Edit the Apache httpd.conf Configuration File гэж орно.

Үүний дараа apache серверээ рестарт хийнэ. Ингээд вебийнхээ роот фолдерт ямар нэг php өргөтгөлтэй файл үүсгэнэ PHP -ээ ажиллаж байгаа эсхийг шалгана. Жишээ нь info.php гэсэн файлд доорхи байдалтай код бичиж болох юм.

< ?php 
phpinfo();
?>

Үүнийгээ http://localhost/info.php гэж дуудахад PHP -ийн тухай нилээд том хүснэгтэн мэдээлэл гарч байвал чиний Apache, PHP зүгээр ажиллаж байгаа гэсэн үг юм.

Анх сурч байгаа хүмүүс янз бүрийн алдаа гаргадаг бөгөөд тэр алдаа нь харагдахгүй бол юу болоод байгаагаа мэддэггүй иймд PHP -ийн INI файлд дефаулт нь off байдаг алдааны мэдээлэл харуулах тохируулгыг on болгож өгвөл зүгээр. Үүний тулд c:\php\php.ini файлыг нээж display_errors = Off гэдгийг display_errors = On болгоно. Үүнийгээ идэвхжүүлэхийн тулд апачаа дахин рестарт хийнэ.

Эдгээр зүйлүүдийг алхам алхмаар бичсэн Нарангийн инсталл хийх зааврыг энд дарж татаж авна уу. Дэлгэрэнгүй заавар хийж илгээсэнд Наранд маш их баярлалаа.

Зураг 1

Зураг 1


Зураг 2

Зураг 2


Зураг 3

Зураг 3

No related posts.

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Categories: Apache, PHP/MySql, Бусад Tags: , ,
  1. January 30th, 2009 at 16:29 | #1

    Ойлгомжгүй буюу буруу бичсэн зүйл байвал хэлээрэй. Эдгээр зурагнуудыг зураг болгож явуулсан Билгүүнд баярлалаа.

  2. February 13th, 2009 at 18:03 | #2

    Anh web development eer oroldoj baigaa hund http://www.apachefriends.org/en/index.html zugeer ed dee. PHP MySQL Apache 3 aar neg negeer ni suulgahgui neg dor suulgachihsan. Buh tohirgoo ni turuuleed hiichihsen baidag bolhoor her barag iin hun ashiglachihna…

  3. February 13th, 2009 at 23:33 | #3

    Bayarlalaa sanalaa nemerlesend. Minii bicheed baigaa ni software-eer surch baigaa oyutnuudad zoriulaad tus burd ni suulgaj uzuuleh geed l baigaa uhaantai yum. Ingeed suulgahaas ni avahuulaad ye shattaigaar bichleguudee nemeh yum. Erunhiiduu anhlan suraltsagchdad zoriulj baigaan

  4. February 13th, 2009 at 23:34 | #4

    Ajaxmaa dahiad l URL aa buruu bichsen baina ajaxmaa@blogspot.com geed. :smile:

  5. February 16th, 2009 at 16:20 | #5

    Xampp dajgui ed shuu. Harin AVG free antivirus-tei suulgah geheer mysqld deer n aldaa zaagaad boldoggui yum bna lee… port l bulaatsaldaad bga bololtoi dog.

  6. ulzii
    February 16th, 2009 at 20:12 | #6

    Chi xampp\apache\config havtas dotor baigaa httpd.conf gej file dotor port-oo uurchilj uzsen uu.

  7. February 16th, 2009 at 21:45 | #7

    mysql default ni 3306 baidag biz dee. AVG ene deer ni yum hiimeergyi yum. Bas webiin 80 hoyor deer. harin mysql-iin service-iig zogsoogood baigaa baij magad bi neg tegsen tohioldol harj baisan. Antivirus ni gehdee AVG bish baisan l daa.

  8. February 19th, 2009 at 12:44 | #8

    mash todorhoi bolson bna. Bi umnu in Apache2Triad ashigladag bsan ym xarin odoo bvgdiig in tusad in suulgaad ashiglah gej bna bukh ymaa suulgachixlaa bvgd saixan ajillaj bna :) tnx. Xarin neg zuil asuuh gesiin php deeree apache2triad ashiglaj bhad AddDefaultCharset geed toxirgoo baidag bsan. Serverees web xuudasaa achaallahad shuud UTF-8 deer bolgii geed zaaj ugduh toxirgo xiigded bdag bsan . Xarin tusad in suulgaj bga ene ved yaaj ter toxirgoog xiix we>

  9. February 19th, 2009 at 13:05 | #9

    PHP.INI дотор нэг ийм мөр байгаа

    ;default_charset = “iso-8859-1” энийн урд талын цэг таслалыг аваад iso-8859-1 гэдгийн оронд нь UTF-8 гэж тавих болуу гэж бодож байна. Гэхдээ ер нь хийж байгаа HTML дээрээ charset=UTF-8 гэж тавиад явсан дээр.

  10. February 19th, 2009 at 15:38 | #10

    oh sorry. AVG -ees bish bna. XP SP3 – tai windows-iin install bhaar n installdsan yum. enenees bolood bga bj magadgui yum. auto-aar start hiihdee aldaa uguud bsan. garaar bolohoor 3306 portoor zugeer bna. Pirate heregleheer iim l yarshigtai shu. Linux ruu l oroh heregtei yum bna. Sayiin baidlaar minii tanidag 3 hun windows-oo Ubuntu bolgoson shu. Gehdee Kubuntu arai iluu goyo interface-tei yum shig sanagdsan.

  11. February 19th, 2009 at 15:43 | #11

    Stars surguuli ter chigeeree LUNIX orohoor shiidsen. LAB iin buh computeruud bugd Ubuntu suusan baina. Windows hereglej oroh gants 2 hicheelee virtual windows deer orohoor bolj baigaa. Ene tuhai http://stars-ubuntu-forum.blogspot.com/ deer blog neegdsen baigaa

  12. February 19th, 2009 at 16:22 | #12

    LUNIX 😛

  13. February 19th, 2009 at 16:50 | #13

    Bi uuriin gesen CMS codtoi boloxoor shiideed bga l daa. Vvniigee xiixdee php framework ashiglay gej bodloo. Ymar framework zvgeer bol sanal bolgooch bayarlalaa

  14. February 19th, 2009 at 19:17 | #14
  15. February 19th, 2009 at 21:41 | #15

    Миний бодлоор бол PHP/mySQL -ээр хийх гэж байгаа бол Zend Framework зүгээр болуу гэж бодож байна. Би зендийг бага сага оролдож байна. ер нь таалагдаж байгаа шүү.

  16. February 19th, 2009 at 21:43 | #16

    Дараа Zend Framework-ийн талаар бичлэг оруулнаа. Яаж эхлэх вэ юуг яаж хийх вэ гэх мэтийг бичээд

  17. February 20th, 2009 at 13:32 | #17

    ZF ч аймар юм шиг байна лээ. Симфониг томуудаас Yahoo Bookmark, dailymotion.com, delicious.com зэрэг сайтууд, харин ZF -г Adobe, Google, IBM, Microsoft зэрэг томоохон RIA -ууд хийдэг гарууд ашигласан байдаг юм билээ. Гэхдээ хялбар юмыг хялбар аргаар л хийх хэрэгтэй 😀 жирийн вэбд бол symfony хангалттай байх гэж бодож байна.

  18. February 20th, 2009 at 16:25 | #18

    Аль алийг нэг их айхтар ашигласан зүйл байхгүй болохоор хэлэх юмаар жаахан багатай л байна. Симфонигоор хийсэн сайтыг хостлох барихад жаахан тиймэрхүү гэж ulzii http://www.soyolerdene.com/index.php/posts/20 -энд бичсэн байсан.

  19. ulzii
    February 20th, 2009 at 21:03 | #19

    Миний үгэнд хууртаж болохгүй шүү. Али 2 жилийн өмнө л симфони-г хальт оролдож үзээд тийм дүгнэлтэнд хүрсийн. Тийм болохоор өөрийнхөөрөө шийдээрэй. CakePHP гэж бас суралцахад маш амархан мөртлөө RoR-ийг PHP дээр дуурайж хийсэн Framework baigaa. Хараад үзэхэд илүүдэхгүй л байх.

    Харин Zend-ийг нилээд хугацаанд ашиглаж байсан.
    1 жилийн өмнө Zend-ийг хувилбар 1.5 байхдаа яг хүчирхэг гарч ирж байхад нь их ашиглаж байсан. Ер нь бол маш их ажил хөнгөвчилдөг, томхон төсөл хийх гэж байгаа хүнд бол нэг тогтсон стандардаар кодоо бичихэд хэрэгтэй, кодыг хэн ч хараад ойлгоход амар, төсөлд шинээр хүн нэмэгдэхэд хаана нь хамаагүй хурдан хугацаанд суралцаад цаашаа хөгжүүлэх боломжтой. За тэгээд форм элемэнтийн шүүлтүүр хийх, өгөгдлийн сантай ажиллах, хайлтын систем, олон хэл дээр вэб хийх боломж, админ болон хэрэглэгчийн булан хийх,AJAX амархан холбох энэ тэр гээд их олон сайхан боломжууд бий. Аяандаа хэрэглэгчийн гарын авлага уншаад практик дээр хэрэглээд ирэхээр таалагдана гэж янзай. Ажил хурдан явна ч гэж гоё.
    Одоо нэг дутаж байгаа том зүйл бол RoR эсвэл Symfony- d байдаг Scaffolding буюу код автоматаар үүсгэдэг боломж нэмэгдчих юм бол ч…

  20. February 20th, 2009 at 22:29 | #20

    Bi ZF -iin baaztai ajilladag hesgiig ni jaahan harsan goyo yum baina lee. Nileed yum bolj baij hiih zuiliig eruusuu shuudhan shuudhan bicheed yavchihdag yum baina lee. Nadad ch visual program programchlaliin hel shig bolchihson yum shig sanagdsan shuu.

  21. Ach
    March 1st, 2009 at 15:23 | #21

    PHP, Mysql, Apache server deer ni phpmyadmin zereg programuudiig ni urd ni uigaggui install hiideg baijdee. Harin Vista deer suulgah gesen aldaa zaagaad bolohgui bolohoor ni WAMP5 gedeg programtai sain nuhurluj avsan daa. Gants program install hiigeel buh asuudal shiidegdej baigaa yum.

    Nad shig zalhuu humuust l hereg boloh baihaa.

  22. user
    July 17th, 2009 at 12:26 | #22

    xampp suulagchihsan bol zaaval php dahin suulgaaad phpmyadmin huulj oruulah shaardlagagui bizdee. xampp tai hamt suudag mysql deeree husnegt nemj baigaad ugugdluu avch boloh u?

  23. July 17th, 2009 at 15:29 | #23

    Тиймээ. Чи xampp суулгасан бол тэр бүгдийг нь суулгасан байгаа.

  24. hatnaa
    June 18th, 2010 at 02:51 | #24

    bagshaa php suulgaad deerh tohirgoog apachedaa hiihleer apache restart hiij bolohgvi aldaa zaagaad bh ymaa ene yuniih ve netees haisan oligtoi ym boldogvi ymaa

  1. No trackbacks yet.