Archive

Archive for the ‘Бусад’ Category

Virtualbox ubuntu дээр дэлгэц тохируулах

April 9th, 2010

Virtualbox 3.1 дээр суусан ubuntu эхлээд 640×480 , 800×600 гэсэн 2 л хэмжээтэй байх аж. Харин үүнийг яаж томруулах вэ. Анх суулгаж байгаа залууст зориулан алхам алхамаар хийх заавар бичлээ.

Дараахь алхамуудыг хийгээрэй.

1. Virtualbox-ийн Machine->Auto-resize Guest Display -ийг идэвхжүүлнэ.

2. Мөн Virtualbox-ийн Devices менюны Install Guest Additions … -ийг ажилуулна. Энэ бол чиний виртуал суулгасан зочин систем (guest system)-д чинь шаардлага програм бүхий виртуал cdrom драйвэр үүсгэсэн байх бөгөөд энэ VBOXADDITIONS_3 гэсэн нэртэй үүссэн байна.
Дэлгэрэнгүй …

admin Бусад , , , Найздаа илгээх Найздаа илгээх

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading ... Loading ...

SVG-ийн тухай товчхон

April 8th, 2009

Вебийн орчинд ажилладаг олон зүйл бий. Тэдний нэг сүүлийн үед хэрэглээ нь нэмэгдэх хандлагатай байгаа нэг зүйл бол SVG юм. SVG гэдэг нь Scalable Vector Graphics гэсэн үгний товчлол. Энэ бол веб-д зориулсан XML график юм(XML Graphics for the Web). XML -бол текст формат. Тэгвэл графикийг текстээр дүрслэн үзүүлсэн болох нь. Энэ графикийн хамгийн гол зүйл нь вектор юм. Вектор график ашигласан хамгийн энгийн өргөн хэрэглээний жишээ бол үсгийн фонт юм. Фонтийн хэмжээг томруулах жижигрүүлэхэд чанарт ямар ч өөрчлөлт гардагүйтэй адил шинж чанарыг агуулсан график хийх боломжтой байх нь. Ийм төрлийн график зургийг ямар нэгэн текст едитор дээр ч засах боломжтой. SVG нь javascript ажлуулах боломжтой. Гэхдээ яг Javascript гэдэг нэрээрээ биш EMCAScript гэсэн анхны нэрээрээ хэрэглэгдэнэ. Дэлгэрэнгүй …

admin XML, Бусад , Найздаа илгээх Найздаа илгээх

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (5 votes, average: 4.20 out of 5)
Loading ... Loading ...

Долоо хоногийн ажлийн идэвхитэй өдрүүд

March 4th, 2009

Долоо хоногийн ажлийн  хамгийн идэвхтэй өдрийг би лав нэг дэх өдөр гэж боддог байлаа гэтэл биш юмаа. Ердөө л 3 дах өдөр л хүмүүс хамгийн их ажил төрөлөө хийдэг өдөр байх юм. 1,2 дэх өдөр ч бас ч гэж гайгүй. 3,4 дөх өдөр овоо ажиллаад 5 өдөр бол харин баасан ахын төрсөн өдөр. Би бараг 10-аад жил янз бүрийн веб сайтын статистик харахад иймэрхүү л дүр төрх ажиглагдаад байгаа юмдаа. Жишээ болгож хүмүүсийн ажил хэрэгт хэрэг болдог нэгэн веб сайтын сүүлийн сарын  статистикийг харуулья.

ga-graph

google analytics grahpic

Энэ графикийн доошоо орсон 2 цэг бол хагас бүтэн сайн өдрүүд. Харин  2 нам цэгээс дээшээ гарсан эхний цэг 1 дэх өдөр. Графикийн сүүл хэсэгт хүмүүс цагаалж дуусаад ажлийн идэвхи сэргэж байгаа нь харагдаж байна. Монголчуудын долоо хоногийн ажлийн идэвхи нэг иймэрхүү байх юм.

admin Бусад , Найздаа илгээх Найздаа илгээх

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 4.50 out of 5)
Loading ... Loading ...

Notepad++

March 1st, 2009

ZF -ээр юм хийх гээд нэг жишээ мишээ олоод тэрүүгээрээ DW CS3 дээрээ нэг сайт үүсгэчихээд *.phtml өргөтгөлтэй файл нээх гэсэн чин нээдэггүй байна ш тээ. Өмнө дээр үед .htaccess нээх гэсэн бас тэгж байсан юм. Тэг үед за за яахав ямар дандаа .htaccess – тай ажиллаад байх биш гээд өнгөрсөн юм. Тэгээд emeditor дээр хийх гэсэн чинь нэг л бишээ. Өмнө голдуу юм нээж л үзэж байснаас шинэ прожект хийж байсангүй. Нэг фолдерт шууд баруун товчоо дараад шинэ файл үүсгэж чаддаггүй юм байна. Заавал new гэж үүсгээд заавал нэг юм бичиж байгаад хадгалах фолдероо олж хадгална. энэ процесс хүндрэлтэй санагдлаа. Дэлгэрэнгүй …

admin Бусад , Найздаа илгээх Найздаа илгээх

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 3.00 out of 5)
Loading ... Loading ...

Сар шинийн мэнд дэвшүүлье !

February 24th, 2009

XYII жарны “Харшлалт” хэмээх шороон үхэр жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. Та бүхэн сайхан шинэлээрэй.

admin Бусад Найздаа илгээх Найздаа илгээх

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading ... Loading ...

PHP инсталл хийх тухай

January 30th, 2009

1. http://www.php.net/downloads.php хуудаснаас PHP 5.2.8 installer -ийг татаж авна.
2. Татаж авсан инсталлаа ажиллуулна. Destination folder гэсэн цонхны (зураг 1) Install PHP 5.2.8 to: гэдэг дээр C:\Program Files\PHP\ гэдгийн оронд C:\PHP гэж үүсгээд түүнийгээ зааж өгвөл зүгээр. Учир нь Apache-д хийдэг тохируулга нь PHP -ийн install.txt дотор c:\php гэсэн фолдерт байхаар байдаг тул анх суулгаж байгаа сурч байгаа хүмүүст амар байдаг.

Үүний дараа Apache -ийн httpd.conf файлын зам асуусан бас нэг цонх гарна түүн дээр бол httpd.conf -Ий байрлалыг зааж өгөөд байх хэрэггүй. PHP -installer өөрөө тохируулгаа хийхийн тулд энэ замыг асууж байгаа хэрэг. Харин бид нар өөрсдөө түүнийг нь хийнэ.

Дараагийн нэг цонх бол (зураг 2) ямар веб сервер дээр суухыг асуусан цонх бий. Apache суулгачихсан тэгээд гараар тохируулга хийх гэж байгаа үед энэ бол нэг их чухал зүйл биш. Эндээс Apache 2.2.x module гэдгийг сонгоно. Ер нь бид цаашдаа php-ийг module хэлбэрээр ашиглах юм. Модуль ба CGI -ийн ялгааны талаар дараа жич бичие.

Үүний дараагийн харин нэг чухал цонх бол (зураг 3) PHP -ийн нэмэлт сангуудыг сонгох хэсэг бий. PHP 5-аас эхлэн mysql үндсэн санд байдаггүй болсон тул ядаж mysql, mssql, GD2 энэ тэрийг сонгох шаардлагатай юм.

Ингээд л next next finish гээд дуусгана.

3. Одоо тохиргоо хийе.

PHP ээ суулгасан c:\PHP folder дотор байгаа install.txt файлын Apache 2.0.x on Microsoft Windows доторхи Installing as an Apache module гэсэн хэсгээс доорхи кодыг хуулж авна.

# For PHP 5 do something like this:
LoadModule php5_module "c:/php/php5apache2.dll"
AddType application/x-httpd-php .php

# configure the path to php.ini
PHPIniDir "C:/php"

Дээрхи тохируулгын бичлэгт байгаа c:/php/php5apache2.dll -ийг энэ замаар яг ийм нэртэй файл байгаа эсхийг сайтар нягтлана. Ихэвчлэн php5apache2_2.dll гэсэн нэртэй байдаг учир дээрхи тохиргоог доорхи байдлаар хийнэ.

# For PHP 5 do something like this:
LoadModule php5_module "c:/php/php5apache2_2.dll"
AddType application/x-httpd-php .php

# configure the path to php.ini
PHPIniDir "C:/php"

Энэ тохиргоог apache -ийн тохируулгын файл болох httpd.conf -ийн хамгийн дор хуулна. Энэ файлруу Start->Apache HTTP Server 2.2->Configure Apache Server->Edit the Apache httpd.conf Configuration File гэж орно.

Үүний дараа apache серверээ рестарт хийнэ. Ингээд вебийнхээ роот фолдерт ямар нэг php өргөтгөлтэй файл үүсгэнэ PHP -ээ ажиллаж байгаа эсхийг шалгана. Жишээ нь info.php гэсэн файлд доорхи байдалтай код бичиж болох юм.

< ?php
phpinfo();
?>

Үүнийгээ http://localhost/info.php гэж дуудахад PHP -ийн тухай нилээд том хүснэгтэн мэдээлэл гарч байвал чиний Apache, PHP зүгээр ажиллаж байгаа гэсэн үг юм.

Анх сурч байгаа хүмүүс янз бүрийн алдаа гаргадаг бөгөөд тэр алдаа нь харагдахгүй бол юу болоод байгаагаа мэддэггүй иймд PHP -ийн INI файлд дефаулт нь off байдаг алдааны мэдээлэл харуулах тохируулгыг on болгож өгвөл зүгээр. Үүний тулд c:\php\php.ini файлыг нээж display_errors = Off гэдгийг display_errors = On болгоно. Үүнийгээ идэвхжүүлэхийн тулд апачаа дахин рестарт хийнэ.

Эдгээр зүйлүүдийг алхам алхмаар бичсэн Нарангийн инсталл хийх зааврыг энд дарж татаж авна уу. Дэлгэрэнгүй заавар хийж илгээсэнд Наранд маш их баярлалаа.

Зураг 1

Зураг 1


Зураг 2

Зураг 2


Зураг 3

Зураг 3

admin Apache, PHP/MySql, Бусад , , Найздаа илгээх Найздаа илгээх

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading ... Loading ...

WordPress үнэхээр гоё юмаа

January 4th, 2009

WordPress үнэхээр гоё юмаа. Яалангуяа сүүлийн хувилбар болох 2.7 нь. Минии энэ блог маань сүүлийн 2.7. WordPress-ийг олон сайхан plugin -үүд нь улам хүчирхэг болгож байна. Би топ хэдэн plugin -ийг нь туршиж үзлээ. Эхнийх нь зургийн галлери. Би энд жишээ болгож ноднин жилийн багш нарын баярын хэдэн зургийг энэ plugin-ээр оруулъя.

Дараагийнх нь cformII. Энэ их дажгүй форм генератор байна. Ер бараг ямар бол ямар форм хийх боломжтой юм. AJAX ашигласан нь хэрэглэхэд их эвтэйхэн болгожээ. Customize хийж байгаа энэ тэр нь маш их таалагдлаа. Энүүгээр хийсэн холбоо барих формыг жишээ болгон үзнэ үү. Үүнийг би 5 минут хүрэхгүй хугацаанд л хийчихсэн.

Бас нэг сайхан plugin байна. Энэ google sitemap үүсгэдэг. Google-ийн сүүлд гаргасан хэрэгсэлүүдийн нэг бол google webmasters билээ. Би лав сайт бүртгүүлээд sitemap-ийг нь хийх гэж баахан XML-ддэг байсан чинь wordpress сайтын sitemap-ийг шуудхан гаргаад өгчихдэг юм байна. Би түүнийг нь google -рүү аплоад хийгээд болоо. Энэ талаар би дараа жаахан дэлгэрэнгүй тайлбарлаж болох юм.

Эдгээр plugin -үүдээс гадна би өөрөө сонгосон энэ хар темплате-ээ жаахан customize хийлээ. Жишээ нь google analytics -аа тавилаа мөн google adsense- ээ тавьчихлаа. одоогоор ямар нэг хүндрэл гарсангүй. Adsense  маань сайхан ажиллаж байна. Харин та бүхэн хааяа ч гэсэн миний сайтын баруун гар талд байгаа реклама от google гэдэгийн дээд талын сурталчилгаан дээр дарчихаж байгаарай эсвэл  хайлт хийсэн ч болно.

Та нар ч гэсэн оролдоод үзээрэй !

admin Бусад , Найздаа илгээх Найздаа илгээх

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading ... Loading ...

Шинэ оны мэнд дэвшүүлье

December 31st, 2008

newyearИрж байгаа шинэ онд нээхээр төлөвлөж байсан блогоо 2008 оны сүүлийн өдөр албан ёсоор нээлээ. Цаашид блог дээрээ веб хөгжүүлэлт, веб програмчлалын талаар өөрийн мэддэг чаддаг бүх зүйлээ тавьж байх болно.

Та бүхэнд ирж байгаа шинэ оны мэнд дэвшүүлж ажил амьдрал тань аз жаргал, амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе !

Д.Соёл-Эрдэнэ

admin Бусад Найздаа илгээх Найздаа илгээх

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading ... Loading ...