Archive

Archive for April, 2009

SVG-ийн тухай товчхон

April 8th, 2009 28 comments

Вебийн орчинд ажилладаг олон зүйл бий. Тэдний нэг сүүлийн үед хэрэглээ нь нэмэгдэх хандлагатай байгаа нэг зүйл бол SVG юм. SVG гэдэг нь Scalable Vector Graphics гэсэн үгний товчлол. Энэ бол веб-д зориулсан XML график юм(XML Graphics for the Web). XML -бол текст формат. Тэгвэл графикийг текстээр дүрслэн үзүүлсэн болох нь. Энэ графикийн хамгийн гол зүйл нь вектор юм. Вектор график ашигласан хамгийн энгийн өргөн хэрэглээний жишээ бол үсгийн фонт юм. Фонтийн хэмжээг томруулах жижигрүүлэхэд чанарт ямар ч өөрчлөлт гардагүйтэй адил шинж чанарыг агуулсан график хийх боломжтой байх нь. Ийм төрлийн график зургийг ямар нэгэн текст едитор дээр ч засах боломжтой. SVG нь javascript ажлуулах боломжтой. Гэхдээ яг Javascript гэдэг нэрээрээ биш EMCAScript гэсэн анхны нэрээрээ хэрэглэгдэнэ. Read more…

Categories: XML, Бусад Tags: ,