Archive

Archive for June, 2009

PHP/MySQL 5: Prepared Statement

June 17th, 2009 8 comments

Prepared Statement гэж юу вэ?

Prepared гэдэг үг бол бэлтгэсэн гэсэн утгатай энд ч энэ утгаараа хэрэглэгдэнэ. Харин Statement гэдэг их олон утгата үг юм шиг байгаан. Харин энд бол илэрхийлэл гэсэн утгаар илүү хэрэглэгдэж байна. Програмчлалын хэлэнд хэрэглэгдэх утгыг http://en.wikipedia.org/wiki/Statement_(programming) үүгээр холбогдож харна уу. Яг энд байгаа утгаараа SQL хэлэнд ашигладаж байна. Тэгэхээр утгачлан ойлговол урьдчилан бэлтгэсэн sql илэрхийлэл буюу query гэж ойлгож болох нь. Тэгэхээр урдчилаад sql query-ний темплатээ бэлдчихээд түүндээ өгөгдөлүүдийг нь өгөөд л ажиллуулаад байдаг тийм арга техник гэж ойлгож болно. доорхи зүйлүүдийг анхааралтай уншвал бүрэн ойлголт авч чадна. Read more…

PHP/MySQL 4: Энэ сэдвээр цааш явахаас өмнө

June 13th, 2009 8 comments

PHP MySQL хоёр хамгийн нийцтэй ажилладаг, өргөн ашиглагддаг гэдгийг бүгд мэднэ. Харин аль аль нь хөгжиж хоорондоо холбогдон ажиллах нь улам бүр сайжирсаар байна. MySQL -ийн хамгийн өргөн дэлгэрсэн хувилбар бол 3.23 байсан бөгөөд үүний дараагийн маш том, том өөрчлөлтүүдийг агуулсан хувилбар бол 4.1 хувилбар нь байсан. Энэ үеэс PHP ч уг хувилбарын боломжийг бүрэн дүүрэн ашиглах боломжтой сануудыг гаргасан байх юм. Одоогийн байдлаар php mysql-тэй холбогдон ажиллах 3 сан (extension) ашиглагдаж байна. Эдгээр нь mysql, mysqli, PDO (PHP Database Objects). Хуучин бидний ашиглаж дадсан mysql сан маань хуучирсан сан болжээ.  Харин цаашид аль хэдийн бий болоод өргөн ашиглагддаг болсон бусад дэвшилтэд сангуудыг ашиглах талаар блогтоо бичихээр шийдлээ. Нэг бус хүмүүс ч энэ талаар санал сэтгэгдэлээ хэллээ. Тэд нарт баярлалаа. Read more…