Virtualbox 3.1 дээр суусан ubuntu эхлээд 640×480 , 800×600 гэсэн 2 л хэмжээтэй байх аж. Харин үүнийг яаж томруулах вэ. Анх суулгаж байгаа залууст зориулан алхам алхамаар хийх заавар бичлээ.
Дараахь алхамуудыг хийгээрэй.
1. Virtualbox-ийн Machine->Auto-resize Guest Display -ийг идэвхжүүлнэ.
2. Мөн Virtualbox-ийн Devices менюны Install Guest Additions … -ийг ажилуулна. Энэ бол чиний виртуал суулгасан зочин систем (guest system)-д чинь шаардлага програм бүхий виртуал cdrom драйвэр үүсгэсэн байх бөгөөд энэ VBOXADDITIONS_3 гэсэн нэртэй үүссэн байна.
Дэлгэрэнгүй …
admin Бусад beginners, ubuntu, virtualbox, эхлэн суралцагч
Найздаа илгээх

Loading ...
PHP -ийн mysql-тэй ажиллах сангуудын талаар өмнөх бичлэгүүдэд дурдсан. Одоо mysqli санг хирхэн ашиглах талаар авч үзье. Энэ бичлэгт mysqli -аар бичих хэлбэрүүдээс процедур ба обьект хандалтат хэлбэрээр бичих талаар авч үзэх болно. Mysqli мэдээж боломж хурд нууцлал хамгаалалтаараа маш илүү гэж веб сайтууд дээр бичсэн байна. Бичих хэлбэрийн хувьд процедур, обьект хандалтаар бичиж болохоос гадна Mysql 4.1 -ээс хойш бий болсон бинари протоколыг ашигладаг болсон энэ нь SSH шиг ажилладаг тул нууцлал хамгаалалтыг маш сайжруулсан гэж үзэж байгаа. Мөн ажиллах хурд нь маш их нэмэгдсэн гэсэн байна. Зарим тохиолдолд 30, 40 дахин хурдан ажилладаг гэсэн байх юм. Ер нь prepared statment ашиглан шинээр нэмэх засах үйлдэл олныг гүйцэтгэхэд хурд нэмэгдэх боломжтой л доо. За ингээд хирхэн яаж ашиглах талаар авч үзье. Дэлгэрэнгүй …
admin PHP/MySql mysql, mysqli, oop, php, эхлэн суралцагч
Найздаа илгээх

Loading ...
Энд амлaсныхаа дагуу хялбархан RSS уншигч хийцгээе. Сайндаа ч биш маргааш XML -ийн тухай хичээл орохдоо энэ жишээг бас үзүүлэх гэж байгаа юм. Сүүлийн үед газар сайгүй бараг бүх сайтууд RSS feed эсвэл ATOM гэх мэт линкүүдтэй болжээ. Энэ бол тухайн сайт дээр гарсан зүйлийг уг сайтруу орохгүй өөрийн уншигч програмаар уншаад байх боломжийг олгож байгаа хэрэг юм. Ийм уншигч програмууд бий. Жишээ нь би Mozilla Thunderbird-ийг е-майл клиент, feed reader-ээ болгон ашигладаг. Хялбар жишээнд ашиглах RSS нь миний энэ сайтынх болог. Үүний тулд сайтын RSS feedback -ийн URL -Ийг олно. Миний сайтын баруун дээр байгаа феедийн линк нь http://www.soyolerdene.com/index.php/feed гэж байна. Бидний зорилго бол үүнийг PHP ээр уншихад XML буцаж ирэх бөгөөд түүнийг нь форматын дагуу уншаад (parse) хийгээд дэлгэцэнд хэвлээд үзүүлэх явдал юм. Үүний тулд та бүхэн RSS -ийн XML ээр дүрслэгддэг форматыг мэддэг байх хэрэгтэй юм. Энэ тухай http://en.wikipedia.org/wiki/RSS_(file_format) хаягаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За ингээд хялбар жишээгээ PHP дээр хийе. Дэлгэрэнгүй …
admin PHP/MySql, XML atom, RSS, XML, эхлэн суралцагч
Найздаа илгээх

Loading ...
PHP бараг бүх төрлийн өгөгдлийн сан удирдах системүүдтэй нийцтэй ажиллах чадвартай. Гэвч MySQL -тэй хамгийн нийцтэй хамгийн хурдан ажилладаг. PHP өгөгдлийн сан тус бүртэй ажиллах функцуудын сантай. MySQL -ийн mysql, mysqli гэсэн сангуудтай. PHP 5 -аас өмнөх хувилбаруудад mysql үндсэн санд ордог байсан бол php 5 -аас хойш mysql -ийн санг бусад сангуудын адил суулгадаг болсон. Иймд шаардлагатай сангуудыг анх инсталл хийхдээ эсвэл дараа нь нэмээд суулгачих хэрэгтэй. Дэлгэрэнгүй …
admin PHP/MySql mysql, php, эхлэн суралцагч
Найздаа илгээх

Loading ...