Долоо хоногийн ажлийн идэвхитэй өдрүүд
Долоо хоногийн ажлийн хамгийн идэвхтэй өдрийг би лав нэг дэх өдөр гэж боддог байлаа гэтэл биш юмаа. Ердөө л 3 дах өдөр л хүмүүс хамгийн их ажил төрөлөө хийдэг өдөр байх юм. 1,2 дэх өдөр ч бас ч гэж гайгүй. 3,4 дөх өдөр овоо ажиллаад 5 өдөр бол харин баасан ахын төрсөн өдөр. Би бараг 10-аад жил янз бүрийн веб сайтын статистик харахад иймэрхүү л дүр төрх ажиглагдаад байгаа юмдаа. Жишээ болгож хүмүүсийн ажил хэрэгт хэрэг болдог нэгэн веб сайтын сүүлийн сарын статистикийг харуулья.

google analytics grahpic
Энэ графикийн доошоо орсон 2 цэг бол хагас бүтэн сайн өдрүүд. Харин 2 нам цэгээс дээшээ гарсан эхний цэг 1 дэх өдөр. Графикийн сүүл хэсэгт хүмүүс цагаалж дуусаад ажлийн идэвхи сэргэж байгаа нь харагдаж байна. Монголчуудын долоо хоногийн ажлийн идэвхи нэг иймэрхүү байх юм.



(2 votes, average: 4.50 out of 5)