Archive

Posts Tagged ‘atom’

RSS reader

March 30th, 2009 40 comments

128px-feed-iconsvgЭнд амлaсныхаа дагуу хялбархан RSS уншигч хийцгээе. Сайндаа ч биш маргааш XML -ийн тухай хичээл орохдоо энэ жишээг бас үзүүлэх гэж байгаа юм. Сүүлийн үед газар сайгүй бараг бүх сайтууд RSS feed эсвэл ATOM гэх мэт линкүүдтэй болжээ. Энэ бол тухайн сайт дээр гарсан зүйлийг уг сайтруу орохгүй өөрийн уншигч програмаар уншаад байх боломжийг олгож байгаа хэрэг юм. Ийм уншигч програмууд бий. Жишээ нь би Mozilla Thunderbird-ийг е-майл клиент, feed reader-ээ болгон ашигладаг.  Хялбар жишээнд ашиглах RSS нь миний энэ сайтынх болог. Үүний тулд сайтын RSS feedback -ийн URL -Ийг олно. Миний сайтын баруун дээр байгаа феедийн линк нь http://www.soyolerdene.com/index.php/feed гэж байна. Бидний зорилго бол үүнийг PHP ээр уншихад XML буцаж ирэх бөгөөд түүнийг нь форматын дагуу уншаад (parse) хийгээд дэлгэцэнд хэвлээд үзүүлэх явдал юм. Үүний тулд та бүхэн RSS -ийн XML ээр дүрслэгддэг форматыг мэддэг байх хэрэгтэй юм. Энэ тухай http://en.wikipedia.org/wiki/RSS_(file_format) хаягаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За ингээд хялбар жишээгээ PHP дээр хийе. Read more…