Archive

Posts Tagged ‘div’

Form 1: PHP-ээр form боловсруулах нь

February 16th, 2009 5 comments

Энэ веб програмчлал эхлэн суралцагсдад нилээд чухал ойлголт гэж бодож байна. Их бага ямар ч веб ялангуяа веб application-ууд ядаж ганц формтой байдаг. Үүний тулд HTML form-оо сайн мэддэг байх хэрэгтэй. Иймд форм хүлээн авч боловсруулах тухай слайдуудыг эндээс татаж үзээд уг слайд дээр авсан жишээнүүдийг ажилуулж үзэн мөн татан авна уу. Слайдууд болон жишээг үзээд ойлгомжгүй зүйл байвал энд коммент бичиж үлдээнэ үү.

Жишээ 1 – Форм дээрх талбаруудын утгуудыг авах
Жишээ 2 – Олон checkbox -оос сонгогдсонг нь таних

дээрх 2 жишээний эх кодыг энд дарж татаж авна уу.

За тэгээд амжилт хүсье. Дараагийн цувралуудаар орж ирж байгаа мэдээллүүдээ байх ёстой мэдээлэл мөн эсэх (нууцлал хамгаалалтын хувьд), файл серверт илгээх (upload) за тэгээд regular expression энэ тэр гээд энэ жишээгээ баяжуулаад явах юм. Формны талбаруудаа гаргахдаа хүснэгт ашиглаагүй харин DIV тэгээд CSS ашигласан. Вебийн дизайнийг одоо иймэрхүү маягтай хийдэг болоод байгаа билээ. за за гол нь формоо сайн ойлгоод аваарай.

Categories: HTML, PHP/MySql Tags: , , ,