Archive

Posts Tagged ‘form’

Form 3: Form validation

February 26th, 2009 13 comments

Энэ удаагийн form цувралаараа form validation буюу формын талбарууд дээрхи утгууд үнэн зөв, байх ёстой өгөгдлүүд нь байгаа эсэхийг клиент талд нь javascript ашиглан шалгах аргыг авч үзье. Ер нь веб програмчлалд үр бүтээлтэй, найдвартай, хурдан ажилуулахын тулд клиент талд javascript-ийг өргөн ашигладаг. Ийм ч учир javascript хэлний хэрэглээ, түүнийг ашигласан  фрамеворкүүд өнөөдөр хүчээ аван хөгжиж байна.  Энэ үйлдлийг сервер талд маш нарийн хийж болно (хийх ч ёстой). Бүх зүйлийг ганц сервер талд хийх биш клиент талд ядаж байх ёстой утгуудыг шалгачихдаг  байх хэрэгтэй юм. Энэ нь бүх юмыг серверт илгээн шалгуулснаас хурднаас гадна хэрэглэж байгаа хүндээ ч амар байдаг. Read more…

Form 2: PHP File upload

February 21st, 2009 23 comments

Хэрэглэгчийн комьютераас серверт  файл илгээх үйлдлийг  file upload гэдэг. Майлд файл хавсаргаж илгээх гэх мэт олон жишээ байна. Бид нарын одоо авч үзэх гэж байгаа жишээ бол Form -оор дамжуулан upload хийх арга юм. Үүнээс гадна FTP -ээр put хийж хуулах арга бас бий. Эдгээр нь веб програмчлал судлаж байгаа хүний заавал мэдэж байх зүйлүүд юм. Ингээд PHP -ээр файл upload хийх талаар жаахан тайлбартай жишээ хийе. Үүнийг myupload.php гэсэн нэг програмаар  хийе. Read more…

Categories: HTML, PHP/MySql Tags: , , ,

Form 1: PHP-ээр form боловсруулах нь

February 16th, 2009 5 comments

Энэ веб програмчлал эхлэн суралцагсдад нилээд чухал ойлголт гэж бодож байна. Их бага ямар ч веб ялангуяа веб application-ууд ядаж ганц формтой байдаг. Үүний тулд HTML form-оо сайн мэддэг байх хэрэгтэй. Иймд форм хүлээн авч боловсруулах тухай слайдуудыг эндээс татаж үзээд уг слайд дээр авсан жишээнүүдийг ажилуулж үзэн мөн татан авна уу. Слайдууд болон жишээг үзээд ойлгомжгүй зүйл байвал энд коммент бичиж үлдээнэ үү.

Жишээ 1 – Форм дээрх талбаруудын утгуудыг авах
Жишээ 2 – Олон checkbox -оос сонгогдсонг нь таних

дээрх 2 жишээний эх кодыг энд дарж татаж авна уу.

За тэгээд амжилт хүсье. Дараагийн цувралуудаар орж ирж байгаа мэдээллүүдээ байх ёстой мэдээлэл мөн эсэх (нууцлал хамгаалалтын хувьд), файл серверт илгээх (upload) за тэгээд regular expression энэ тэр гээд энэ жишээгээ баяжуулаад явах юм. Формны талбаруудаа гаргахдаа хүснэгт ашиглаагүй харин DIV тэгээд CSS ашигласан. Вебийн дизайнийг одоо иймэрхүү маягтай хийдэг болоод байгаа билээ. за за гол нь формоо сайн ойлгоод аваарай.

Categories: HTML, PHP/MySql Tags: , , ,