Archive

Posts Tagged ‘Zend framework’

Zend Framework ашиглаж эхлэв

March 1st, 2009 13 comments

Цагаан сар болж хэд хоног амарсных нэг л барьж авч чадахгүй яваад байсан ZF -ээр юм хийж үзэв. Баазтай холбогдон нэг хүснэгтийн бичлэгүүдийг харуулах, нэмэх, засах, устгах үйлдлүүдийг хийж сурав. Үүний тулд формтой ажиллаж үзэв. Сайхан эд юмаа. Бүх юмаа гараараа хийдэг байсан болоод ч тэрүү их таалагдав. Model-View-Controller бүтэцээр юм хийх овоо дадлага хуримтлуулав. Уламжлалт арга барилаасаа бага ч атугай салж ямар ч гэсэн controller түүний action-ууд, view, layout, model-уудаа ашиглан бага сага юм хийгээд байхаар болов. Гэхдээ сурах юм их байнаа. Яг одоо миний үзэж байгаа юм form decoration. Энэ бол форм болон түүний элементүүдийг өөрийнхөөрөө гаргах боломжийг бий болгодог зүйл нь. Энэ тухай сайхан жишээ энэ тэртэй тайлбар материал эндээсолов. PHP/MySQL эхлэн сурч байгаа залуучуудад шууд ZF -ээр хийхийг заагаад ч өгчихмөөр санагдав. Гэхдээ арай mysql_connect, mysql_select_db энэ тэрийг ярихгүй үсрээд явчихаж болохгүй биз гэж бодогдов.

Categories: PHP/MySql Tags: